НИЙГЭМ

“Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээ болно

Мишээл экспо төвд энэ сарын 18-24 -нд “Намрын ногоон өдрүүд-2019” шинэ ногоо болон баяжуулсан хүнсний худалдааг зохион байгуулна.

Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор болох юм.

“Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний үеэр

  • 9-р сарын 20-нд “Баяжуулсан хүнс”,
  • 9-р сарын 21-нд “Атар-60 жил” болон “Үндэсний хоол”,
  • 9-р сарын 22-нд “Мах сүүний анхдугаар аян”,
  • 9-р сарын 23-нд “Органик хүнс” өдөрлөгүүдийг тус бүр зохион байгуулна.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button