Б.Жавхлан: Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яам болон Сангийн яам хамтарсан асуудал оруулж, хэлэлцүүллээ. Шинээр байгуулагдсан яамны стратеги төлөвлөлт бодлогыг батлууллаа. Ингэснээр Эдийн засаг хөгжлийн яам үндсэн чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулахаар боллоо. Тус агентлаг нь 30 хүний орон тоотой. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлт тодорхой болж, тэднийг бүтээн байгуулалт болон бусад эдийн засгийн салбаруудтай холбох, бизнесийн салбарыг тус агентлагаар дамжуулж олон нийтэд сурталчлах юм" гэлээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм олон "шинэ шинэ" яам, агентлаг, нэгж байгуулахын оронд Сангийн яамныхаа бүтэц дотор тэр Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байна уу? газар, хэлтэс байна уу? зохион байгуулж болдоггүй л юм байх даа? "Зуун ямаанд жаран ухна" гэдгийн "амьд үлгэр", "бодит хошин шог" болгох хэрэггүй л санагдах юм даа!?
Сав л хийвэл хороо,комис,агентлаг байгууллах юм. Тоогоо алдаж толгой эргэм олон боллоо. ЕрөнхийНҮҮД НЬ ЯДАЖ БАЙХАД тоонд муу.Нэрх шүү ккК
Миний мэдэх хамгийн чадваргүй сангийн сайд энэ Жавхлан..Маанаг юм шиг тэнэсэн тэнэг үг хэлнэ .
Байгуулж дуусдаггүй пм уу, хэзээ бүтээх гээд байгаа хүмүүс вэ. төсвийн мөнгийг барж ядах юмаа.