НИЙГЭМ

Паралимп: Б.Цэрэнпунцаг уулын цанын төрөлд өрсөлдөхөөр боллоо

Урд хөршийн нийслэлд удахгүй эхлэх “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын уулын цанын төрөлд манай улсаас Бямбадоржийн Цэрэнпунцаг өрсөлдөхөөр болжээ.

Түүний паралимпын эрх өчигдөр баталгаажсан юм. Ингэснээр Б.Цэрэнпунцаг өвлийн паралимпын уулын цанын төрөлд Монгол Улсыг төлөөлөх анхны тамирчин болж байна.

Тэрбээр гүйлтийн цанын төрлөөр 2012-2016, уулын цанын төрлөөр 2016-2022 он хүртэл хичээллэхдээ 2019 онд АНЭУ-ын нийслэл Дубай хотод болсон Азийн өвлийн наадамд VII, 2021 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.

Б.Цэрэнпунцагийн бэлтгэл сургуулилалтыг цагтаа өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөж явсан Д.Очирсүх удирдан явуулж байна. Ийнхүү Монголын пара тамирчид өвлийн паралимпын наадамд гурван тамирчнаа илгээхээр боллоо.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button