Хөгжлийн банкны дэд захирал асан Ч.Мөнхбаярыг нэг сар цагдан хорилоо

Хөгжлийн банкны захирал байхдаа зээл олгосон захирлууд болох зургаан хүнийг цагдан хорих санал прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр орой ирсэн.
Тэгвэл тэднийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна. Хамгийн түрүүнд Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярыг нэг сар хугацаанд цагдан хорих шийдвэрийг гаргасан. Тэрбээр хувийн машиндаа суугаад явчихлаа. Хорих анги руу авч явсан эсэх нь тодорхойгүй байна.
Тэгвэл дараа нь түүнтэй хамт тус банкны дэд даргаар ажиллаж байсан Ч.Мөнхбаярыг мөн нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа. Прокуророос гэрчүүдэд нөлөөлж болзошгүй гэх үндэслэлээр тэднийг хорих санал шүүхэд ирүүлсэн юм.
Энэ талаар түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан хэлэхдээ "Прокурорын санал хууль бус, шаардлага хангаагүй, дутуу санал байсан. Гэрчид нөлөөлөх гэсэн үндэслэл нь тогтоогдохгүй учраас гомдлоо гаргаад явна. Гурван жил шалгаж байгаа асуудал. Гэмт хэргийн асуудлыг нь шалгах ёстой болохоос зээл өгсөн гэж шүүмжлэх нь буруу байх. Үйлдэл, холбогдлыг нь шүүхээр эцэслэн тогтоож байж, гэм бурууг нь халдааж ярих хэрэгтэй гэж бодож байна" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hogjlin bank avilga ogson hvnd l zeel ogch bsan
ЭНЭ захирал, дэд захиарл нар зээл өгөхдөө авлига авсан гэж бодож байна .Иймд сайн шалгаж улаалгах хэрэгтэй.
ene avilga avsan shvv
Өмгөөлөгчөө олон таван тайлбар байхгүй шүү. Татвар төлөгчдийн өч төчнөөн мөнгөөр тоглочихоод байхад ямар ч тайлбаргүйгээр шоронд нь явуулж улсыг хохиролгүй болгох хэрэгтэй.