Нийгмийн
Э.Цэндбаатар Азербайжаны Рауф Агаевыг хүнд цохилтоор ЯЛЛАА

Өчигдөр /2022.02.22/ 22.00 цагт Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Азербайжан улсын 38 настай Рауф Агаевтэй тулалдаж яллаа.
Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн боксын гурав дахь тулаанаа хийх гэж байгаа бөгөөд одоогоор 2-0 (1КО) амжилттай бол түүний өрсөлдөгч 38 настай Азербайжаны Рауф Агаев мэргэжлийн дэвжээнд 47 тулаан хийж 33-14(15КО) амжилттай явсан билээ.
Тус тулааны өмнө Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Урьдны тулаанууд дээр би гоё боксын тоглолт үзүүлсэн, энэ удаад нокаут яаж хийдгээ үзүүлнэ. Гоё тоглолтыг үзүүлэхийн төлөө бид хоёр хичээнэ. Та бүхэн Монгол тамирчдаа дэмжээрэй” хэмээж байсан юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
баяр хүргэе мундаг хүү байна.