Ж.Батсуурь гишүүн Сүхбаатар аймгийн “Удирдах ажилтны зөвлөгөөн”-д оролцов
Сүхбаатар аймагт “Удирдах ажилтны зөвлөгөөн” өнөөдөр /2022.02.10/ эхэллээ.
Уулзалтаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, он дамжин удаашралтай хэрэгжиж байгаа Эрдэнэцагаан сумын сургууль, цэцэрлэг, Баяндэлгэр сумын цэцэрлэгийн барилгын ажлын явцыг тодруулсан байна. Улмаар энэ ажлыг үргэлжлүүлэх талаар анхаарч ажиллаж, салбарын удирдлагуудтай уулзаж, санал солилцжээ. Боловсролын сайд удахгүй орон нутагт газар дээр нь ажиллана, тэр үед санал хүсэлтээ тодорхой уламжлахыг сануулсан байна.
Мөн Угсаатны зүйн музейн захирал Д.Ариундэлгэр музейн шинэ байртай болох талаар санал гаргалаа.
Түүнчлэн малчдын бэлчээр өмчлөх талаарх асуултад хариулахдаа, Бэлчээрийн тухай хуульд тун болгоомжтой хандах хэрэгтэй. Бэлчээрийг хувьчлах нь өнөөдрийн асуудлын гарц байж болох ч алсаа харсан зөв шийдвэр биш" хэмээсэн байна.
Зөвлөгөөн Засаглалын менежмент, Төрийн албаны шинэтгэл зэрэг сургалт, “Шинэ сум” төслийн танилцуулга, “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэх зөвлөгөөнөөр үргэлжлэх юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.