НИЙГЭМ

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгтэд АШУҮИС-ийн багш нар албан бичиг хүргүүлжээ

Энэ сарын 10-ны өдөр БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгт АШУҮИС-ийн доктор, профессор нэр бүхий багш нар албан бичиг хүргүүлжээ.

Учир нь АШУҮИС-ийн захиралаар ажиллаж байсан Г.Батбаатарыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрөгч 2018 оны долдугаар сарын 10-нд халж улмаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ц.Цолмонг захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг.

Харин дээрх шийдвэрийг эсэргүүцэж анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар үндэслэлгүйгээр ажлаас халсан гэх шатгаанаар шүүхэд гомдол гаргасан. Энэ дагуу АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатартай холбогдох шүүх хурал гурван шатны шүүхээр буюу анхан, давах, дээд шүүхээр үндэслэлгүй халсан нь 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эцэслэн тогтоогдсон байна. Мөн долдугаар сарын 2-ны өдөр шүүхээс гаргасан Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилох  шийдвэрийг албадан биелүүлэх захирамж хүртэл гарсан байгаа юм.

Гэсэн ч анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар АШУҮИС-ийн захирлын үүрэгт ажилд нь эргүүлэн томилоогүй өдийг хүрсэн тул ийнхүү сайд Ё.Баатарбилэгт хандан тус сургуулийн багш нар албан бичиг хүргүүлжээ.

Тус албан бичигт дурдахдаа:

Улсын их хурлын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг танаа

2019 оны 9 сарын 10-ны өдөр

Таны энэ өдрийн амгаланг айлтгахын ялдамд Монгол улсын ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачууд оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгч, судлаач эрдэмтэдийг Монгол улсын Засгийн газарт төлөөлөн нийгмийн нэн чухал энэ салбарын хөгжил дэвшил, шинэчлэлийн төлөөх их ажилд тань амжилт хүсье.

Өмнөх Засгийн газрын үед буюу 20018 оны 7-р сард АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг БСШУС-ын сайдын тушаалаар өөрчилж, Ж.Цолмонг захиралын үүрэг гүйцэтгэгчээр томилсоныг Та мэдэж байгаа байх. Энэ томилгоо нь хуулийн үндэслэлгүй болохыг Монгол улсын гурван шатны шүүх тогтоож, профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан ба шүүхийн энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж ч гарсан байна.

Иймд хууль тогтоогч, засгийн газрын гишүүн таныг шүүхийн шийдвэр ба захирамжийн дагуу АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь буцаан томилох шударга шийдвэр гаргана гэдэгт гүнээ итгэн хүсч энэхүү захидлыг хүргүүлж байна.

Гүнээ хүндэтгэсэн:

  • АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн багш
  • Монгол Улсын Ардын эмч,
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Д.Малчинхүү
  • Монгол Улсын Ардын эмч,
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Ж.Баасанхүү
  • АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн багш
  • Монгол улсын Гавьяат багш,
  • Биологийн ухааны доктор, профессор                                       И.Пүрэвдорж
  • Анагаах ухааны доктор, профессор                                            С.Цогтсайхан
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Ж.Сарантуяа

Холбоотой мэдээ

19 Сэтгэгдэл

    1. Хадам аав нь Ардын эмч хүн дээ. Ясны эрдэмтэн, эмч хүн бий. Хэн ч хэлнэ. Монголын анагаах ухаан тэр чигээрээ мэднээ

  1. яг үнэндээ бол хэн юу хийж байгааг бүгд харж л байгаа сүүлийн жил гаруй хугацаанд ашуүис нүүрээ угаасан хүүхэд шиг л болж байна тийм байхад ингэж туйлширч болохгүй шүүдээ . батбаатар багш тэгээд батхуяг ах 2 ямархуу зан храkтертэй хүн бэ гэдгийг түмэн мэднэ дээ.

    1. За үгүйшдээ. Цолмонг үнэхээр юм мэдэхгүйг нь далимдуулаад амин хувийнхаа ажлаа амжуулах гэсэн хүмүүс л байна шд. Эрдмийн зөвлөл, хамгаалуулах зөвлөл, эмнэлэг гээд бүгд ах дүү хамаатан садан, бөгс бөөрөөрөө нийлсэн хүмүүс

      1. Tiimee nuuree ugaasan nomgui hooson tolgoi bolson.
        Gadnaa gylanysag dotroo palantsag.

        Zgr bsn shal hana l solij mungu ugaaj bgaazdee. zahirgaani 2dawhariig Taj bgaan ewderch hemhersen zuil bsnuu? Ugui l bh. Ternii orond goy haalgatai ewderhii angiudaa zahaasch suwilahuin surguulia haraach

      2. батбаатарын үед өмнө шударга бус, аясаар явагдаж байсан ололн зүйл өөрчлөгдсөн, багш нар ч итгэлтэй облсон, гэхдээ бусдыг сонсохоо больсон
        одоогийн энэ захиарл нь улс төрийн хүн учраас их хартай, хов хэлсэн хүнийг л дэвшүүлж, байна. сургалт хоцоргдож эхэлсэн. чингис шиг шүүмжилсэн хүмүүсийг өөртөө үнэнч болгодо ухаантай төрдөгүй юм уу

    2. 00 засах тухай хэлж байна уу, тэрийг ямар ч боловсролгүй хүн, мөнгөтэй л байвал хийж чадна.

    3. Ashuis iig Batbaatar zahiral iim bolgosiin. Tsolmon gegch bol zugeer hunii yuman deer huudiilsen. Guldiicheed yasan ch hunii alban tushaal der udaan suudiin.

  2. Цолмонгоор ер нь яах юм бэ.намдаа өгсөн хандиваа буцааж авах гэж л зүгээр ажлаа хийж байсан хүнийг намын лоббигоор халж өөрөө дарга болсон шүү дээ.өөр гарын үсэг зурах маш олон хүн байгаа.би ч гэсэн.

  3. Албан тушаал, алдар нэрийн хойноос юугаа ч хайрлахгүй хүний сүг, хог новшнууд бол Батбаатар, Батхуяг хоёр. Доор нь ороогүй эр, сандайлагдаагүй эмсийг нийлж гутааж доромжилж, зодож, гүтгэхдээ гаршжээ. Атаа жөтөө, хар санаанаасаа болж хүн алахаа ч сийхгүйг харлаа. Энэ новшнуудын булхайг нэрээ бичээд шударга хэлж сурцгаа нөхдүүдээ. Худлаа хов ярьж байснаас баримттай шударга хэлэхээс юундаа айсын. Олон зүйлийг нь мэднээ мэднэ. Гэрчилж чадна. Хэлсэн үгэндээ эзэн болж хариуцлага хүлээж чадна. Энхийн цагаан тагтаа шиг дүр эсгэгчид та нар ичихгүй бөгс долоогч нарынхаа гараар могой бариулж турхирахаа больцгоо. Ичиж амьдарч сур. Худлаа байвал надтай заргалдаарай. Та нарын тэр шоронгийнхоноор дарамтлуулдаг аргаас чинь айхгүй шүү.
    Үүнийг бичсэн 40 р сургуулийг төгсөгч Батбаатар новшийн нэг ангийн Лхавга овогтой Адьяамаа. Батбаяр нь нөгөө ангид байсан юм гэсэн. Заргалдацгаагаарай та нар. Би хүн гүтгэж, худлаа ярьдаг хүмүүжилгүй. Эцэг минь намайг хүн шиг хүн байхыг сургасан. Айлган сүрдүүлэлтээс агшиж явсан удаагүй, арслан бар шиг л тэмцэж явдаг нэгэн.

  4. Ene odo hen bolood yu bolod olon um soliorood bga n Tcolmon yag yu hiisen be ene surguulid Batbaatar yag yu hiisen yasnig medehguu bjiij yu geed solirood bn bi Batbaatar gedeg huniig haana ch umuurnu mundag manager hun cham shig Tcolmongiin bogs dolooj yvahvuu *** min chi iim um bicheed hen ch toohguu tcolmon chin l tooh bh *** min

    1. Хууль эрх зүйт оронд амьдарч байгаа биз дээ бид. Шүүхийн шийдвэр эцсийн байдаг. Биелүүлэх ёстой Бааьарбилэг сайдаа.

  5. Anagaahiin bagsh nar bugd bish ch ihenh n, za uguimaa gehed 60% n Batbaatriigaa demjij baigaa shuu. Hrrev Tsolmongoos arai deer hun tavisan bol Batbaatriig gehgui baih ch baisan baij magadgui. Ene 2-iig harizuulahad Batbaatar n shudarga, tus tas, ajlaa, hunee, es zanshlaa medne dee. Mungu idehiin huvid 2-uulaa l idej baigaa.

    1. маш их мөнгийг батбаатар үлдээсэн гэсэн тэр мөнгөөр нь тэтгэмж, оо засаад , сургууль гэгээлэг өнгөтэй байх ёстой, одоо 2 давхар захиргаа яг энергий байхгүй сунс шиг бараан болсон, энэ эмэгтэй зөвхөн сонгуульд оролцох гэж байна, сайд та их л амьдралтай олон зүйлийг хөндөж байгаа, энэ сургууль дээр ирж байдалтай багш нартаа уулзаач

  6. Мөнгөөр албан тушаал авсан хүн шүү дээ энэ Цолмон. Шүүхийн шийдвэрээ дагаад ажлаа өгөө

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close