Нийгмийн
Караокед хүн хутгалж хөнөөсөн этгээдийг дайчлан баривчиллаа

Өнгөрсөн шөнө буюу энэ оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 01:11 цагт Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн караокед цээжиндээ хутгалуулсан ухаангүй хүн байна гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Мэдээллийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 32 настай, эрэгтэй, иргэн "Н" гэгч нь цээжин тус газраа шархтай амь насаа алдсан байжээ.
Уг хэрэгт холбогдуулан иргэн "Г" гэгчийг тус дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрээс 04:00 цагийн үед дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АЛЧИХЖЭЭ ДАХИАД Л ХҮН АМИНЫ ХЭРЭГ ЯАЧИХСАН ЛАЛАРЫН ДАРАМТТАЙ УЛС ВЭ? ПИЙСДА ГЭЖ УКРИАН ОРОСЫН ДАЙН ЦААШАА Л ЮМ БАЙНА ЭРДЭНЭТ ХҮМҮҮН АМИА АЛДАХГҮЙ ӨДӨР БАЙНА УУ?
Бар цэнгээний газруудыг дэндүү задгай тавьснаас залуучууд эх захаа алдаж байна.Цаашдаа биесээ алж талах эрүүл мэндээр хохироох хэргүүд нэмэгдэх нь тодорхой.Цэнгээний газрууд цагийн хязгаарлалттай ажиллаж байхад гэмт хэргийн гаралт эрс буурсан тухай цагдаагийн байгууллага мэдээлж байсан.Манайх шиг гэмт хэргийн гаралт архидалт ихтэй залуучууд нь төлөвшөөгүй улсад шөнийн цэнгээний газруудыг шөнийн 23 цагаас хойш ажиллуулдаг нь буруу.Шөнийн цэнгээний газрууд орлогоо бодохоос биш залуучуудын эрүүл мэнд амь насны талаар огт санаа тавихгүй.Согтолт ихтэй хүнд согтууруулах ундаагаар үйлчилж гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа газруудад хариуцлага тооцдог хуулиа хэрэгжүүлмээр байна.