НИЙГЭМ
Л.Энх-Амгалан сайдыг цохиж, биед нь халдсан Д.Совдын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

2021 оны тавдугаар сарын 21-нд БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн биед иргэн Д.Совд халдаж, саатуулагдсан байдаг. Түүнийг хутгатай байсныг гэрчүүд харсан бөгөөд, тэр Л.Энх-Амгалан сайдын нүүрэнд хүчтэй хүрснээр нүдний шилийг нь хугалсан юм.
Тэгвэл, Д.Совдод холбогдох хэргийг өчигдөр буюу гуравдугаар сарын 15-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ.
Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.