НИЙГЭМ

С.Энхболд: Ахмадуудын орыг чөлөөлж, хүүхдийн тусламж үйлчилгээнд зориулж байна

Өнөөдөр /2022.03.16/ Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хүрээ” амаржих газрын болон ЭХЭМҮТ-ийн засвар, өргөтгөлийн ажлын зардлыг төсөвлөхөөр боллоо.

Өнөөдрийн хуралдаанаар, хүүхдийн өвчлөлийн дэгдэлт болон эмнэлгүүдийн бэлэн байдлын талаар мэдээлэл хийлээ. 21 аймаг, нийслэлийн хэмжээнд томуугийн тандалтыг хийх боломжтой болсон, лабораториуд байгуулагдсан.

Коронавируст халдварын улмаас томуугийн идэвхжил нэмэгдсэн онцлогтой байна. 2021 оны 38-р долоо хоногт риновирус давамгайлж байсан. Дараа нь дахин өөр вирус тархаж эхэлж. Томуугийн дэгдэлтийг таван түвшинд хуваадаг. Идэвхжлийн шатанд байгаа зургаан аймаг байна. Аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд гурван аймаг байна.

Жилдээ 120-130 мянган хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвддөг. Сүүлийн үед хүүхдүүд коридорт хэвтэж байна гэх мэдээллүүд явж байгаа. Амбулиториудыг уртасгасан цагаар ажиллуулж, нэмэлт орууд дэлгэж байгаа. Ахмадын тусламж үйлчилгээ үзүүлдэг орыг чөлөөлж, хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлд зориулж байна.

Менингококкийн дэгдэлт жил бүр гардаг. Жилдээ 10 орчим удаа дэгддэг. Цаашид бид тандалтыг үргэлжлүүлэн хийнэ. Халдвар гарсан бүс нутагт вакцин хийдэг. Мөн урьдчилан сэргийлэх зарчмаар ХӨСҮТ-д хийж байгаа. Энэ коронавирусийн вакцин шиг өргөн хүрээнд хийдэг вакцин биш, тодорхой тандалтад үндэслэдэг" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button