УЛС ТӨР

Хөгжлийн банкны асуудлаар генсек дахин хэрхэн попрох вэ

МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан Хөгжлийн банкны дуулианы эхэнд хэлэлцүүлэгт очиж суугаад их л идэвхтэй байв. Түүгээр ч зогсохгүй зээл авсан болон оролцсон хүмүүсийг намаасаа хөөнө гэдгээ ч сүржин даржинаар мэдэгдсэн. Мөнгөтэй байсан ч мөлжүүр нь дууссан нөхдийг намаасаа зайлуулах нь гэдэг амбиц түүнээс үнэртэж байв.

Гэтэл сүүлийн үед таг чимээгүй. Өөрөөр хэлбэл тэрбээр хэсэг хугацаанд попорч байгаад алга болчихсонд гайхах хүн олон болсон гэхэд хилсдэхгүй. Тэрбээр, Хөгжлийн банкны нэг дэд захирлын суудалд өөрийн хүн Ж.Эрхэмбаатарыг тавьснаас өөр дорвитой ажил хийж, арга хэмжээ аваагүй л байгаа билээ.

Иймд өнгөрөгч баасан гарагт арга ядсан хэвлэл мэдээллийн хэдэн редакциуд, сэтгүүлчид түүнийг хайж намын байран дээр нь очив. Гэтэл генсек эзгүй МАН-ын хуулийн зөвлөх Ү.Амарбат түүнд өгсөн сэтгүүлчдийн шаардлагыг аваад орсон юм. Хэзээ хойно генсек бичгээ хүлээж авсан тухай ч жиргэж, ямартай ч.

Чимээ имээгүй сураг алдарсан генсек Д.Амарбаясгалан Хөгжлийн банкны асуудлаар одоо дахин хэрхэн попрох бол гэдэг хүлээлт үүслээ. Хэлсэн, ярьсандаа хүрч эхнээс нь хариуцлага ярихгүй л юм бол хоосон попрол гэж харагдсаар л байх болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрийнх нь хулгай баригдана даа

Irgen.
Irgen.

AMARBASGALAN olon SAN aas zeel absan..ter ni ilchlegdene....Uyn xun xuux...uuruu xuugduh xun .....

Зочин
Зочин

Энэ хөгжийн банкны асуудлыг чөтгөр аваасай. Хамаг томчууд нь хувааж идчихээд. Одоо бие биелүүлээгүй чихцгээгээд.

Зочин
Зочин

Ажил хөдөлмөр хийдэг гайгүй аж ахуйч нэгэн д нь зээлээ өгөхгүй одоо тэгээд бүгд орилоод нэмэр байна уу

Зочин
Зочин

Энэ өөрөө ихээхэн будлианы эзэн. Юу ч холиож байж магал

зочинзочин
зочинзочин

бямбацогт хүрэлбаатараа ядаж төрөөс зайлуул

Холбоотой мэдээ

Back to top button