НийгмийнНИЙГЭМ

ФОТО: Наурызын баяраа тэмдэглэж буй казак түмний төлөөлөл Ш.Муратынд зочиллоо

Манай сайтын сурвалжлах баг Наурызын баяраа тэмдэглэж буй казак түмний төлөөлөл Ш.Муратын гэрт зочиллоо. Тэдний өргөө гэрт ах дүү хамаатан садан, хамгийн хүндтэй ахмад настан , үр хүүхдүүд нь цугласан байлаа.

Гэрийн эзэн Ш.Мурат "Монгол түмэндээ болон монгол Улсын өнцөг булан бүрт ажиллан, амьдарч буй казах түмэндээ элэг бүтэн, эрүүл саруул байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Наурызын баярыг зөвхөн казах үндэстний баяр гэж ойлгохоос гадна бүх ард түмний, олон улсын баяр . Дэлхийн 30-аад оронд 300-гаад сая хүн тэмдэглэдэг гэсэн байдаг.

Хотол олноороо, ах дүүсээрээ уулзаж, ах захаасаа сургааль сонсож, хүүхэд залуустаа сургаалиа хайрлаж, эрүүл саруул, энх тунх байхыг бэлгэдэж баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг. Эрэгтэй хүмүүс цээжээ хавсарч мэндэлж ёсолдог. Эмэгтэй хүмүүс нь тэврэлдэж золгодог. Цагаан сарын баяртай их адилхан. Наурыз гэдэг нь шинэ өдөр буюу шинийн нэгэнтэй утга адил. 1926 он хүртэл тэмдэглэж байгаад түүнээс хойш зохих хэмжээний хязгаарлалт хийж байгаад ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш дахин тэмдэглэж эхэлсэн.

Баярын хамгийн гол идээ будаа нь наурыз көже. Энэ бол идээний дээж. Долоогоос дээш идээ будааны дээж оролцуулж хийдэг онцлогтой. Ус, давс, мах, өөх, сүү гэх мэт. Тэгээд идээ будаагаа дэлгэж, дүүргэж тавьдаг ёс заншилтай. Ямар ч хүн ирсэн гэсэн заавал идээ будаагаа дэлгэж байж цай аягалж өгдөг уламжлал, ёс заншилтай юм. Тэгээд хамгийн ахмад настнаараа идээ будаагаа эхэлж хөндүүлдэг" хэмээн ярьсан юм.

Түүний гэргийн хэлснээр эл баяр нэг л өдөр болдоггүй. Долоо хоног хүртэл үргэлжилж, хамаатан садангаараа ээлжлэн орж баярлацгаадаг аж. Тэрбээр "Ёс заншлаа мартахгүй, үр удамдаа сурган өвлүүлж явах ёстой баяр юм. Наурызын баяраар архи хэрэглэдэггүй. Одоогийн залуучууд өв соёлоо сайн авч яваа гэж боддог шүү" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хаж молла Мурат

Холбоотой мэдээ

Back to top button