УЛС ТӨР

УИХ-ын гишүүд чихэрлэг ундаанд татвар ногдуулах хуулийн төсөл өргөн барилаа

Чихэрлэг ундааны онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг М.Оюунчимэг нарын 11 гишүүн УИХ-ын даргад өргөн барилаа.

Энэ талаар хууль санаачлагч гишүүдийн нэг С.Одонтуяа хэлэхдээ "Хуулийн төслийн гол зорилго нь хэт чихэрлэг ундааг хязгаарлах юм. Тодруулбал, импортоор орж ирж байгаа ундаануудын 100 грамм тутамд 5 граммаас дээш чихэрлэг байвал татвар ногдуулна. Монгол Улсад хийсэн судалгаагаар чихрийн шижин, таргалалт тулгамдсан асуудал болчихсон. 7-11 настай хүүхдийн таргалалт сүүлийн долоон жилийн дотор 7 дахин өссөн судалгаа байна.

Аливаа асуудалд гал унтраах маягаар хандах биш олон жилдээ үр дүнгээ өгөх учраас энэ хуулийн төслийг өргөн барилаа. Чихрийн хэмжээг хэт их авч байгаа хүмүүсээс судалгаа авахад 68 хувь нь ундаанаас авдаг гэж хариусан байна. Татварын орлого олохдоо гол биш монгол хүний эрүүл мэднийг сахин хамгаалахад чиглэсэн хууль. Энэ хуулийн төслийг 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэх байдлаар хуулийн төслийг оруулж ирж байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хэдэн эргүү амьтдад үнэндээ хийх ажил алгаа.Ус ундаа,жорлонтой зууралдаад л суух юм.Өөр хийх юм байхгүй бол зайлаач.Ийм байхад нөгөө тэнэг УИХ-ын дарга нь гишүүдийн тоог нэмнэ гээд улин хуцаад байдаг.

Зочин
Зочин

Зөв, хүүхэд гэлтгүй, настай хүн сахартай ундаа уусаар байгаад сахарын хүндрэлээсээ бурханы орон луу саяхан явсан хө.Хориод ч нэмэргүй юм байна лээ. Ундаагаа байнга нэхээд байдаг юм байна лээ.

Иргэн
Иргэн

Мэргэжлийн бус хүмүүс сэвээд ойцон , цойцон хууль батладагаа болимоор юм. Цоохор командын бүтэл муутай хуулийг сайтар нягтлаарай.

tsog
tsog

Ene emch bas mergejliin daguu busguichuudee baraadan mulhsuur l bn uu? iim hun zugeer l emchee hiigeed yvah heregtei bsn ym , uund ymarch uls tur huuliin medleg algadaa buruu l songolt hiij.

Холбоотой мэдээ

Back to top button