ТОДРУУЛГА: Монгол Улс нийт 37 эрүүлжүүлж, саатуулах байртайгаас сумдад долоо нь байдаг

Завхан аймгийн Тэлмэн суманд согтуу иргэнийг шонгийн модноос гавласан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан нь шүүмжлэл дагуулсан.
Сумын Засаг дарга Б.Батболдын хэлж буйгаар саатуулах, эрүүлжүүлэх байргүйн улмаас согтуугаар мотоцикл жолоодож явсан иргэнийг ийн саатуулсан байсан юм.
Тэгвэл Монгол Улсын хэмжээнд саатуулж, эрүүлжүүлэх байр хэд байдаг талаар ЦЕГ-аас тодруулсан юм. Тус газраас өгсөн мэдээллээр улс даяар нийт 37 эрүүлжүүлж, саатуулах байр байдаг. Тэдний 28 нь орон нутагт байдаг бөгөөд 21 аймаг тус бүрт нэг нэг, үлдсэн долоо нь сумдад байдаг юм байна. Өөрөөр хэлбэл 365 сумаас долоо нь л эрүүлжүүлж, саатуулах байртай. Бусад нь байхгүй, хэрвээ шаардлагатай тохиолдол гарвал аймгийн төв рүүгээ авч явдаг аж.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Шарыншол, Дорноговийн Замын-Үүд, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Хархорин, Өмнөговийн Цогтцэций, Сэлэнгийн аймгийн Сайхан, Мандал сумдад байдаг. Харин нийслэлд эрүүлжүүлж, саатуулах есөн байр байдаг талаар мэдээллээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цагдаа гэмт хэрэгтнээ өвөртлөөд унтана. Ккк
Нийгэмд зайлшгүй шаардлагатай зүйл БИШ. Шинээр нэмэх ч шаардлагагүй. Байргүй бол байргүй гээд суллаад сануулаад явуулж бай.