УЛС ТӨР

Г.Занданшатар: Хашаа, хороо янзлах зээл авах нь үнэн бол түүнийгээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар: Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулгыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Хаягдаж буй арьс ширний өмхийрч самхайрдаг асуудал сумдын засаг дарга нарт үнэхээр хүнд асуудал. Хуучин булаацалдаад авдаг байсан. Одоо бол хог дээр хаягдаж байна. Азийн хөгжлийн банк үнэхээр янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гээд байгаа бол малын вакцины асуудалд анхаармаар байгаа юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хашаа, хорооны зээл авах гэж байна гэж баахан шуугилаа. Гадаад дотоодгүй бөөн шүүмжлэл өрнөлөө. Зөв ойлголт өгөхгүй бол хашаа хороонд зориулж зээл авах гэж байгаа юм шиг, Монгол Улсын өрийг нэмэгдүүлэх гэж байгаа юм шиг буруу ойлголт төрүүлээд байна. Энэ дараа дараагийн хэлэлцүүлэгт сөргөөр нөлөөлж байна. Бүхэл бүтэн яам олон улсын байгууллагаас зээл аваад хашаа, хороо янзлахад зориулна бодохгүй байна л даа. Дашрамд та хэд үүнийгээ тайлбарлах хэрэгтэй. Үнэн бол үүнийгээ өөрчлөх хэрэгтэй. Тэгвэл УИХ-аас чиглэл өгөөд үр ашигтай зарцуулах тал дээр анхаарна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, бэлчээр хамгаалах, мал аж ахуйд нэмэр болох зүйлд зарцуулмаар байна.

ХХААХҮ-ийн сайд Мэндсайхан хариулт өгөхдөө: Азийн хөгжлийн банкны талаар буруу ташаа мэдээлэл явж байгаа. Энэ төлслийн зорилго бол умал аж ахуйг хөгжүүлэх. 30.4 сая ам.долларын төсөвт өртөгтэй. Энэ зээлд хамруулахаар хамгийн олон тооны мал бүхий бэлчээрийн даац хэтэрсэн дөрвөн аймгийг сонгосон. 20 сумын 14 мянган малчдыг хоршоолуулах замаар хагас эрчимжсэн мал аж ахуйг бий болгох зорилгоор хэрэгжүүлнэ" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин БӨ
Зочин БӨ

тэгээд энэ зээлээ яг юунд зарцуулахаа хэлээчдээ. хашаа барих нь үнэн л юм байна л даа

Зочин
Зочин

Эрчимжсэн мал аж ахуй байсан. Тэжээлээ дийлэхгүй дампуурсан юм.

Зочин
Зочин

Үндсэн хуулиар хамгаалагдсан монгол бэлчээрийн мал аж ахуйг 4 аймагт утгах ажиллагааг хэний даалгавараар хийж байна.

Зочин
Зочин

Арьс ширний үйлдвэрийг сэргээгээчээ. Тэгвэл монгол мал үнэд орно.

Холбоотой мэдээ

Back to top button