Нийгмийн

ТОДРУУЛГА: Намын харьяаллаас болж багшийг ажлаас халж, хүүхдүүд хичээлдээ явахгүй байгаа гэж ХУДАЛ

Говь-Алтай аймгийн дөрөвдүгээр сургуулийн захиргаа 8б ангийн багш Гантуяаг намын харъяалалаар ажлаас нь халсанаас болж тус ангийн 22 хүүхэд хичээлдээ явалгүй 20 хонож байна гэх мэдээлэл гарсан.

Бид энэ асуудлаар Дөрөвдүгээр сургуулийн захирал Ц.Чанцалдуламаас тодрууллаа. Тэрбээр “Гантуяа багшийн хувьд өөрөө өргөдлөө өгсөн. Би намын харьяаллаар халж явуулсан зүйл байхгүй. Хүний оронд түр ажиллаж байсан багш. Албан ёсоор үндсэн багшаар ажиллаж байгаагүй. Наймдугаар сараас хойш хэдхэн сар ажилласан. Өмнө нь Говь-Алтай аймгийн Алтай сумын сургуулийн захирлаар ажиллаж байгаад ажлаас халагдсан хүн юм билээ. Сурагчдын хувьд нэг хүүхэд чөлөөтэй байгаагаас бусад нь хичээлдээ явж байгаа. Багш нь ажлаас гарсан гэх шалтгаанаар дөрвөн хүүхэд хэд хоног хичээлдээ ирэхгүй байж байгаад өнгөрсөн даваа гарагаас хичээлдээ явж эхэлсэн” хэмээлээ.

Харин намын харьяаллаар халагдсан гэх Гантуяа багш хэлэхдээ “Би наймдугаар сарын 28-наас тус сургуульд ажиллаж эхэлсэн. Захирал Ц.Чанцалдулам нь намайг дуудаад ажлаа өг гэсэн учраас би захирлынхаа хүсэлтийг хүндэтгээд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Одоо хотод эмчилгээ хийлгэж явна” хэмээсэн юм.

Ямартаа ч багш өөрөө өргөдлөө өгсөн учраас ажлаас халагдсан гэх дээрх мэдээлэл худлаа болж таарч байна. Мөн хууль, шүүхийн байгууллагад хандсан асуудал гараагүй бөгөөд, хүүхдүүд хичээлдээ хэвийн явж байгаа гэдэг албан мэдээллийг бид авсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Захирал эрхлэгчийг нь л лав чөлөөлөөд байдаг. Багш руу орж байвал хэтэрч байна аа

Зочин
Зочин

Ардчилсан намынхан төрд байхдаа харин хэдэн зуун хүнийг намын харъяаллаар халсан бэ? гэдгийг босгож ярих хэрэгтэй байгаа юм даа. Муу ардчилсан хулгайчуудын өөрсдийнхөө арга барилыг дандаа өөр бусад руу хамаатуулан гүтгэж боловсролгүй золбингуудын толгойг эргүүлдэг байдлыг болих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button