УЛС ТӨР

Т.Доржханд: Хамгийн их зээл авсан "сахал" Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга нарыг дууд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. 

Хяналтын сонголын эхлэлд УИХ-ын гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энд орлогч нарыг байлгах шаардлагагүй. Дарга нарыг авч ир. Монголбанкны дэд Ерөнхийлөгч биш Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өөрөө ирэх хэрэгтэй. Мөн Ерөнхий аудитор өөрөө ирмээр байна. Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны захирлуудыг байлгамаар байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Тантай санал нэг байна. Өчигдөр надаас баахан дарга нар чөлөө авсан. Яасан ч их өвчтэй, зовлон гачигдалтай байдаг юм.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Эрх барьж буй намын дарга Л.Оюун-Эрдэнэ болон генсек Д.Амарбаясгаланг дууд. Яагаад гэвэл камер харж байгаа иргэдэд амлалт өгсөн шүү. Арчдилсан намын удирдлага аль талд байна удирдлагуудыг нь дууд. Яагаад гэвэл Ардчилсан нам, МАН засаг барьж байхад хулгай гарсан. Хамгийн их зээл авсан "Сахал" Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга нарыг дууд. Хамгийн их зээл гаргасан Ерөнхий сайдууд нь энд байж байх шиг байна. "фортуна" Н.Батбаярыг ч бас дууд" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй чанаргүй зээл авсан ТӨХК-иуд олон бий. Өнөөдөр тэд яагаад энд ирээгүй юм. ТӨБЗГ-ынхан энд ирж, өр зээлтэй ТӨХК-иудын асуудлыг ярих ёстой.

Нээлттэй сонсгол үргэлжилж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ нэг поп юм юугаа мэддэг юм

Зочин
Зочин

Хамгийн их заал авсан хүмүүс нь төлөх боломжтой л хүмүүс байна даа

Зочин
Зочин

Заагийг нь төлүүл ээ ямар мань мэт байгаа биш дээ төлбөрийн чадвартай л хүмүүс байна

Зочин
Зочин

Зав ш дээ

Зочин
Зочин

Төлүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Өртэй хүн өөдлөхшүй

Зочин
Зочин

Баттулга аа өрөө төлөөч ээ АН яахав ээ өрөө төл

зочин
зочин

сахал, жонхуу 2-ыг авчраад суулгачихвал овоо ш дээ, гэхээс

Холбоотой мэдээ

Back to top button