ДЭЛХИЙНИЙГЭМ

ОХУ-ын хилээр элсэн чихэр, үр тариа гаргахыг хориглолоо

ОХУ-ын Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээр Орос-Монголын хилийн автозамын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй зорчих болж, хилийн зурвасыг өнөөдрөөс нээхээр болсон.

Гэтэл Буриад улсын Гаалийн албанаас Монгол Улсад зорчих иргэдэд зориулан тусдаа шинэ журам баталжээ. Тус шинэ журмаар АНУ болон Барууны улс орнуудын ОХУ-ын эсрэг авч буй эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээ, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан Монгол Улсын хил гаалиар нэвтрэх дотоодын болон гадаадын бүх иргэдийг элсэн чихэр, үр тариа авч гарахыг хориглоно гэжээ.

Зөвхөн Монгол Улсын иргэдэд төдийгүй Евразийн Эдийн Засгийн Холбооны орнууд ч эскпортлохыг хориглосон байна. Хэрвээ хоригт багтсан эдгээр бүтээгдэхүүнүүдийг хувийн зорилгоор бага хэмжээгээр авч гарахыг оролдвол хураан авч, зохих торгууль ногдуулахаар заажээ.

Үр тариа гэдэгт тариа улаан буудай, хөх тариа, арвай, эрдэнэ шиш багтаж байгаа юм. Хоригийг зургаадугаар сарын 30 хүртэл, харин элсэн чихэр, чихрийн нишингийн хоригийг наймдугаар сарын 31 хүртэл тогтоохоор болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Medeej
Medeej
2022-03-30 14:16

Geхдээ Монголын хилээрх асуудлыг шийдээгүй байх. Буруу орчуулж Оросоос Монголтоай з�##�гасан т�##�бараар хилээр Оросоос гурил сахар гаргахыг дотоод гадаадын бүх хүн ААН-д ор тас гаргахыг түр хугацаагаар хориглосон байх. Түүнээс Монголын хилээр юу гарахыг шийдээгүй байх. Монголын хилээр юу гарахыг манай улс шийднэ.

Medeej
Medeej
2022-03-30 14:16

Эдийн засгийн хоригт орсон улс мэдээж идэх хоолоо нөөцөлнө.

Medeej
Medeej
2022-03-30 14:18

Оросоос чихэр, печень бүх хүнсний зүйл хаагдах нь. Бүгд сахартай.

Холбоотой мэдээ

Back to top button