Нийгмийн

Гадаадын тагнуултай холбоотой гэх Ч.Мөнхбаярыг өнөөдөр шүүнэ

Иргэн Ч.Мөнхбаярын гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр болно.

Ч.Мөнхбаярыг өнгөрөгч хоёрдугаар сарын 17-нд ТЕГ-аас баривчилсан. Дараа нь мэдээлэл хийж, түүнийг гадаадын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй, дансанд нь их хэмжээний ам.доллар гадаадаас орж ирсэн гэсэн үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилсан талаар мэдэгдсэн байдаг.

Түүнийг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн анхны шийдвэр нь гуравдугаар сарын 23-нд дууссан бөгөөд үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Түүнд Эрүүгийн хуулийн дараах зүйл ангиар ял төлөвлөжээ. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл түүнд 8-15 жилийн хорих ял оноох юм.

Эрүүгийн хуулийн 19.4 Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ял авах нь тодорхой

Зочин
Зочин

Эх орондоо хаясан монгол биш болсон луйварчин хулгайчид ийг шүүх гээд ёсорхоод байхгүй шууд бууд хаанч хэрэггүй эх орноосоо урвагч амиа бологсодийг устгахад хүн төрөлхтөнд гарзгүй

Холбоотой мэдээ

Back to top button