Д.Ганбат гишүүн Украинчуудад хандив болгож, нэг сарын цалингаа шилжүүлжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайд Украины иргэдэд хандивын мөнгө өгөхөө мэдэгдэж байсан. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан Украин улсын дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад зориулан хүмүүнлэгийн тусламж хүргүүлэх хэрэгтэй хэмээсэн.
Тэрбээр “Хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн энэ бэрх цагт НҮБ-ын гишүүн, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсыг дэлхийн соёлт хүн төрөлхтөн ажиглан харж байгаа. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, гадаад бодлогын тулгуур зарчмыг мөрдлөг болгон, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран Украин улсын дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад хүмүүнлэгийн тусламжийг ойрын хугацаанд Засгийн газраас зохион байгуулж явуулах зарчмын саналтай байна" гэж байв.
Тэгвэл өнөөдөр /2022.04.04/ Украины иргэдэд зориулж нэг сарын цалин болох 2.8 сая төгрөгийг шилжүүлсэн байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ вас хөянхярваа вайх
Өөрсдийн цалин 3.0 сая ардын цалин 650.0 хүрэхнүү үгүйтэй байхад ... хандивлаж бно гэхдээ ийм их цалин авж байж Улсдаа юу хийж гийгүүлж бна вэ.сонгогдсон тойрог бүүр цаашаа байлгүй...
Хулгайлсан мөнгөөр дургиж нэр олох гэсэн орос ах нар нэгэл орой энэ нөхөрийг ачаад явна биз
Хулгайлсан мөнгөөр дургиж нэр олох гэсэн орос ах нар нэгэл орой энэ нөхөрийг ачаад явна биз