НИЙГЭМ

Догшин хар, Номхон бор, Гэмшил нар өдөрт 45 кг жимс, 30 ширхэг өндөг иддэг

Хөвсгөл аймгийн Улаан тайга улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байранд энэ гурван бамбарууш өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн “амьдарч” байна.

Танилцуулбал, Номхон бор Ховд аймгаас, Догшин хар нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Гэмшил Түнэл сумаас ирсэн. БОАЖЯ-наас гурван бамбаруушийг байгальд нь буцааж тавь гэсэн даалгавартай Улаан тайга УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүхэд өгсөн. Гэвч тухайн үед тайгад цас орж, газар хөлдөн баавгай ичих боломжгүй нөхцөлтэй байсан учраас Ж.Төмөрсүх газар ухаж, үүр бэлдэн тэжээж эхэлсэн байна.

Бамбаруушууд алим, гадил, усан үзэм, бэрсүүт жүрж, чанасан ногоо мах, өндөг, молокотой талх зооглоно. Эзэн нь тэднийг гуравдугаар сарын 15 хүртэл өөрийн боломжоор хооллож ундалж, аймгийн төвийн худалдаачдаас зөөлөрсөн ногоог хандиваар заримдаа хандив тусламжаар авч өдий хүргэжээ.

Харин Австралийн амьтан хамгаалах сангаас гуравдугаар сарын 15-нд бамбаруушнуудын хоол хүнсэнд зориулан зургаан сая төгрөг өгсөн байна. Энэ тухай Ж.Төмөрсүх “Яагаад надад мөнгө өгсөн бэ гэхээр тэд “та баавгайнууддаа үнэхээрийн сэтгэл гаргаж сайн тэжээсэн байна. Тавдугаар сард байгальд нь буцааж тавих үед нь илүү хүч тэнхээтэй, байгальдаа өсөж торних, тулалдах чадалтай байлгахын тулд та нэмэлт тэжээл өгөөрэй гэж хэлсэн. Энэ хэд ойрд биднээс ч илүү тансаглаж байна.” гэж хэллээ.

Бамбаруушуудыг эргээд байгальдаа амьдрахад хөл алдахгүй, газардахгүй байлгахын тулд хүний бараа харуулахгүй, дуу хоолой сонсгохгүй өсгөж байгаа учраас жишээ нь Догшин хард фото байдаггүй гэнэ. Догшин хар, Номхон бор хоёр цуг ирсэн, хамт амьдардаг. Харин Гэмшил ганцаараа амьдардаг бөгөөд нөгөө хоёртойгоо тийм ч сайн харилцаатай биш гэнэ. Ихэд гэмшингүй царайлдаг учраас эзэн нь ийн нэрлэж.

Суурьшлын бүсэд орж, айлуудын ганц нэг мал барьж, орон нутгаас гаргасан ажлын хэсэгт баригдан сайдын түвшинд арга хэмжээ авахуултлаа “асуудал” дэгдээсэн гурван бамбарууш ийнхүү туршлагатай, сэтгэлтэй байгаль хамгаалагчийн ачаар онд мэнд орлоо. Бамбаруушуудыг цаашид хэрхэх талаар Ж.Төмөрсүхээс асуухад “Харин одоо энэ амьтдыг яах вэ гэдэг асуудлыг мэргэжлийн байгууллагаууд болон БОАЖЯ зохих шийдвэр гаргана. Намаржин, өвөлжингөө тэжээж ижил дасал болсон Улаан тайгыхан болон миний бие  энэ хэдийгээ зоопаркт өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрх дураараа, байгальдаа, баавгай амьдрах орчинд нь яаж ийгээд үүрээд ч хамаагүй хүргээд өгөх чин хүсэл л байна” гэлээ. 

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Шударга иргэн
Шударга иргэн

Сайхан сэтгэл гаргаж байгаа юм бна . Баяр хүргэж амжилт хүсье!

Зочин
Зочин

Хөөөрхөөн

Зочин
Зочин

Чихэрлэг юм битгий өгөөрэй шүд нь өвдөөд амьтан зовж үхдэг шүү молоко гэж уншаад бүр сэтгэл өвдчихлөө

Холбоотой мэдээ

Back to top button