"Төв банкны Ерөнхийлөгч болно гээд яваа залуус амбицаа татаарай, Б.Лхагвасүрэнг огцруулахгүй"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр төгрөгийн ханшийг тогтвортой барьж чадаагүй учир Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн огцрох уу, цаашлаад хэд хэдэн сайдыг огцруулах уу гэдгийг сэтгүүлч тодрууллаа.
Үүнд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс 1.5 жилийн дундаж настай олон Засгийн газар үйлдвэрлэсэн. Би бууж өгөхгүй, даваад гарна. Ийм амаргүй цаг үед албан тушаалтан алдаа гаргасан байвал хариуцлага тооцож байгаа. Ажлаа хийж байгаа хүнийг бас Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. Төв банк руу шүгэлдээд байгааг сонсоод байгаа. Дараагийн Төв банкны Ерөнхийлөгч болно гээд уулзалт хийж яваа хүмүүс байгаа шүү. Залуус аа, амбицаа татаж яваарай. Хэцүү цаг үед албан тушаалын дон шүглэж далчигнаад хэрэггүй гэж хатуу хэлье. Тийм учраас Төв банкны Ерөнхийлөгч огцрохгүй" гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
arai heternee ajliin undur hariutslaga aldsan huniig ingeed l hamgaalaad baih ymuu ?
hun bolgon algaad ni haraad baihad tolgoig ni ileed unguruuh yum bizde arai2
hariutslaga tootsoh gej baidaggui niigem shuudee odo yaaltai
halaachee ajlaas ni
инфляц, ханш, үнийн өсөлт, энэ бүгдийн байдал нь энэ ямаан сахалтыг огцруулах хангалттай болит шалтгаан
buh delhii dayar hetsuu bhad manai l dollar osood bgaa yum shig asuugaad dairaad bhaar argagui shd ingej hariulah n
Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Дөлгөөн Монгол банкны ерөнхийлөгч болно гээд гүйгээд байгаа шүү дээ. Тэр хүн чинь ял авсан гээ биз дээ.