Нийгмийн

Шинэ яамдын сайдыг ҮХНӨ, Засгийн газрын багц хуулийг хэлэлцүүлсний дараа томилно

Засгийн газрын бүтцэд шинээр Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр үүсгэн байгуулсан ч сайд нар нь томилогдоогүй байгаа. Сангийн сайд Б.Жавхлан, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нар уг хоёр яамны сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байгаа.

Харин Төрийн нарийн бичгийн дарга нар нь томилогдоод буй юм.

Улс төрийн хүрээндээ, эрх баригч нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж, хэлэлцүүлснээр "давхар дээл"-тэй УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гэж төлөвлөөд буй. Үүнийг батлуулсны дараа МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдээс уг хоёр яамны сайдыг томилох дүр зураг харагдаж байгаа юм.

Гэвч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барих үйл явц өнөөг хүртэл гацаж, тодорхойгүй байдалд шилжээд буй. Яг энэ асуудлыг өнөөдөр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхдөө ярьжээ.

Тэр намрын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барина, үүнийхээ хамт Засгийн газрын багц хуулийг ч өргөн барина хэмээлээ. Үүгээрээ цаашид Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлыг өргөн хүрээнд нь дахин хөндөнө гэх агуулга илэрхийлэв.

Харин шинэ хоёр яамны сайдын тухайд: Бодлого, боловсон хүчнийх нь асуудлыг өөр яамны чиг үүрэгтэй давхардуулахгүй, харилцан нэг нэгнээ үгүйсгэдэггүй байх чиглэлд боловсруулж, хуулийн төсөл хэлбэрээр дахин өргөн барина гэсэн нь анхаарал татаж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эдийн засгийн хөгжлийн сайдыг Буянгийн Жагаа, Цахим хөгжлийн яамны сайдыг Учрал томилсон нь дээрдээ

Холбоотой мэдээ

Back to top button