Ерөнхий сайдын нэрлэсэн Монголбанк руу "шүгэлдэгч" хэн бэ

Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлуудаар мэдэгдэл хийхдээ Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг "Цээжээрээ хамгаална" гэж зоримог ярьсан. Хүнд цаг үед бүх чадлаараа хамтран ажиллаж буй багаа ямар ч үед өмөөрнө, хамгаална гэж тэр омгорхов.
Угтаа төгрөгийн ханш ингэтлээ суларч, инфляц нэмэгдсэн тул Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага яригдах уу гэдгийг сэтгүүлчид тодруулаад байсан юм. Энэ үеэр тэгж өмөөрсөн хэрэг. Гэхдээ өмөөрөөд зогссонгүй, Монголбанк руу зориуд давшлагч хэсэг УИХ-ын гишүүд дотор байгааг онцлоод авсан нь анхаарал татдаг.
Тэрбээр "Сүүлийн үед зориуд Монголбанк руу шүгэлдээд байгаа, би сонсоод л байгаа. Аятайхан байгаарай, амбицаа татаж яваарай" хэмээсэн билээ. Өөрөөр хэлбэл зориуд Монголбанк болон Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн рүү дайрсан сэдвээр мэдэгдэл хийх болоод хөшигний ард "Б.Лхагвасүрэнг унахаар би дараагийнх нь болно" гэж шунахын аль алиныг нь хийсэн нэг бус хүн бий гэж Ерөнхий сайд онцлоод байгаа юм.
Тэгвэл, эдийн засгийн өндөр мэдлэгтэй, мэргэжлийн амбицтай ч одоогоор УИХ-ын гишүүнээр ажиллаж буй нэг л хүн байгаа нь Ч.Хүрэлбаатар. Тэр Сангийн сайдаас бууж, өдгөө Төсвийн байнгын хороог л даргалж буй. Үүний дээр ХААН банкны хувьцаа зарагдсан асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн рүү чиглэсэн сөрөг мэдэгдлийг хэд хэдэн удаа хийгээд амжсан.
Чухамдаа Б.Лхагвасүрэнгийн үйлдэж өгсөн бичигт үндэслэж, ХААН банкны Япон талын хувьцаа зарагдах процесс өрнөсөн байдаг. Гэтэл зарагдсан талынх нь эцсийн өмчлөгч Худалдаа хөгжлийн банктай нэр холбогдож байгаа. Энэ үүднээс Б.Лхагвасүрэнг хууль зөрчсөн, хариуцлагагүй хандсан хэмээн Ч.Хүрэлбаатарын зүгээс идэвхийлэн "шүгэлдэж" буй юм.
Ерөнхий сайдын нэрлэсэн "шүгэлдэгч" тэр мөн үү.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bish
Бие биеэ чадах чадахаараа " дарамтлаж " , " сүрдүүлж " мөнгөжих үзэгдэл хоёр хүний хооронд л бололцдог байсан бол одоо гурвалжин , хөрвөлжин , бүр олон талт болсон . Тэгэхдээ тзд бие биедээ " шарх - сорви " үүсгэхгүй л дээ , зүгээр лл " мөнгө " хөдөлгөөнд оруулана ... манай ЕС - ын " боловсрол эзэмшсэн " орчин нь ч ч ийм л юм билээ ...
Энэ Лхагвасрэн гэгч чадвар муутайн дээр хууль зөрчсөн үйлдэл хийхэд нь хамгаалж байгаад хэврэг ЕС давхар ойчих магадлал өндөр шүү.