Нийгмийн
Вакцины цэгүүд өнөөдөр 10:00-15:00 цаг хүртэл ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.04.16/суурин 30 цэгт 30 багийн 118 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын I тунд 9, II тунд 11, III тунд 75, IV тунд 70, нийт 165 иргэн хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын
- I тунгийн хамралт 75.2 хувь,
- II тунгийн хамралт 72.1 хувь,
- III тунгийн хамралт 53.9 хувь,
- нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.8 хувь байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.