Нийгмийн

С.Мөнхчулуун: Үндэслэлгүй үнийн хөөрөгдлийг хязгаарлахын төлөө зүтгэнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өчигдөр ШӨХТГ-ын даргаар С.Мөнхчулууныг томилж, ажлаа хүлээж авсан билээ.

Тэрбээр “Бидний амьдралд тохиож буй түүхэн хүнд үе болох дэлхий нийтийг хамарсан цар тахал, Орос Украины дайнаас үүдэлтэй эдийн засгийн хямрал, үнийн өсөлт оргилдоо хүрсэн цаг үед энэхүү хариуцлагатай албанд томилж буй нь Монгол Улсын Засгийн газраас хүлээлгэж буй нөр их итгэл, өндөр хариуцлага гэж ойлгож байна. Тиймээс миний бие Монгол улсын хууль тогтоомж, Засгийн Газрын шийдвэрийн хүрээнд Зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлж, шударга нээлттэй өрсөлдөөнийг дэмжиж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, үндэслэлгүй үнийн хөөрөгдлийг хязгаарлахын төлөө хичээн зүтгэх болно. Манай байгууллага нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг юм. Мөн өчигдөр батлагдсан ГОЛ НЭР ТӨРЛИЙН ЗАРИМ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ, ХОМСТЛООС СЭРГИЙЛЭХ, СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН хэрэгжилтийг хангахад тодорхой үүрэг гүйцэтгэж ажиллах болно.Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдээс Гомдол санал хүлээн авах иргэдийн утас 115 дугаараас гадна нээлттэй харилцан уялдаатай, эргэх холбоотой ажиллах үүднээс фэйсбуукын https://www.facebook.com/groups/391583442769715/групп нээж байнгын санал, хүсэлт, гомдол авч үйл ажиллагаандаа анхаарч ажиллахаар боллоо. Мөн https://www.afccp.gov.mn/ цахим хуудас, фэйсбүүкын https://www.facebook.com/afccpmongolia пэйж, твиттерийн @afccpmn хаягуудаар нээлттэй өдөр тутмын мэдээллийг хүргэж байх болно. Хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалагдсан, зах зээлийн чөлөөт, шударга өрсөлдөөний таатай орчин бүрэн хангагдсан нийгмийг цогцлоох бидний ажилд хүч өгч, санал хүсэлт, гомдол, шүүмжлэл, мэдээллээр хангаж ажиллахыг та бүхнээсээ хүсье” хэмээжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Санал
Санал

Зөв. Амжилт хүсэе

Санал
Санал

Энэ бол үнэ тогтоож буй асуудал биш. Үндэслэлгүй үнэ хөөрөгдөж мөнгө хүүлэгчидтэй төр үүргийнхээ дагуу хянаж буй асуудал гэж ойлгох хэрэгтэй.

Зочин
Зочин

жэнжүүд гэж шулаачдыг ламбардын мөгөхүүлэчдиыг үгүй хийх хэрэгтэй

Зочин
Зочин

30 жил арын хаалга луйвараар амьдарлаа энэ орон.Бид ийм нөхдөөс амжилт гарна гэж хүлээгээд хэрэггүй.Төрийн алба гэсэн ойлголтыг 100% шинэчлэхгүй бол хувь хүний амьдралаа дээшлүүлэх талбар болоод удлаа.

Миегомбын Энхболд
Миегомбын Энхболд

Зөв хүнээ тавьсан байна. Одоо aлбан тушaaлаа ашиглан ААН, иргэдэд дарамт үзүүлж байгаад авилга авч өөртөө ашиг олдог цаг. Энэ хүн бол миний гарын шавь, газрын наймаанд гаргууд сурaлцсан. Сандуйтай хамт надад зүтгэж байсан. Бид сайхан гар нийлж, газар зарж ашиг орлого арвин байсан даа. Тэр үеэ бодохоор нүднээс нулимс гарч байна.

зочин
зочин

Ямар ч байсан сэтгэлтэй л хүнийг тавьсан байна. Угаасаа л МАН-ын мундаг залуу лидер шүү.Хийх бүтээх сэтгэлтэй гайгүй залуу даа.Ийм хүмүүсийг төрд ажиллуулах нь хамгийн хэрэгтэй дэмждэг хүний нэг би билээ. Дахин хэлэхэд нийслэлийн газрын албаны дарга байсан Э.БОЛОРЧУЛУУНЫГ ЭРГҮҮЛЭН АЖИЛД НЬ ТАВЬЖ БОЛДОГГҮЙ ЮМУУДАА ИХ БАС ГАЙГҮЙ САЙН УДИРДАГЧ БАЙСАНДАА

Зочин
Зочин

Ман ын гарт атгаатай байгаа үнийн хөөрөгдөл харахл үлдэж дээ

Холбоотой мэдээ

Back to top button