Засгийн газрынхан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилчидтай УУЛЗЖЭЭ

Засгийн газраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг үйлдвэрийн ажилчдад өнөөдөр /2022.04.16/ танилцууллаа.
Төмөрлөгийн үйлдвэрийн хувьд удирдлага, менежмент өөрчлөгдөнө түүнээс ажилтнуудыг халах, солих асуудал гарахгүй гэдгийг албаныхан хэлжээ. Харин ажилчид энэ асуудал дээр санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн цалин хангамж нэмэгдүүлэх, техникийн парк шинэчлэл хийх асуудлыг хөндөж. Ажилчидтай уулзалт хийсний дараа Үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудтай ажилтнуудын нийгмийн асуудал, цалин хангамжийн талаар ярилцсан байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллавал дотоодын төмөрлөгийн хэрэгцээний 20-30 хувийг дангаараа хангах боломжтой юм. Дотооддоо бид барилгын төмөр хийцийн үйлдвэрлэлээ хөгжүүлбэл барилгын материалын үнэ буурах, цаашлаад орон сууцны үнэ тогтворжих, ажлын байр нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төр төр л гээд байхийг сах�##�аас долоон дор зулбасага зовлогонууд шүү
ЭРДЭНЭТ , ХӨТӨЛ ЦEМEНТ , ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГ , ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ , ОЮУТОЛГОЙ , УХАА ХУДАГ ЗЭРЭГ ҮЙЛДВЭР АЖ АХУЙНУУД МОНГОЛ ЗАЛУУСЫН ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛЭМЖИЙГ ДЭЭДЭЛЖ ДӨРВӨН САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БОЛГОВОЛ ХАРИУЦЛАГАТАЙ БОЛОВСОН ХҮЧИН ТОГТВОРЖИЖ ЧАДАВХИЖИН БҮТЭЭМЖ ДЭЭШИЛЖ АШИГ ОРЛОГО НЭМЭГДМЭЭР САНАГДАХ ЮМ.
БҮХ Л АШГИЙГ ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ ТӨСӨВТ ХАМЖ ХАЛАМЖ НЭРЭЭР АЖИЛГҮЙДЭЛ ЯДУУРЛЫГ ТЭТГЭЖ АВИЛГАЖСАН САНГУУДААР ЦАЦАЖ БАЙХААР БАЯЛАГ БҮТЭЭГЧИД ЭЭ ҮНЭЛЖ ТЭТГЭЖ ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ ЧАРМАЙЛТ ЧАДАВХИТАЙ БОЛОВСОН ХҮЧИН БОЛГОХ НЬ ЗАСАГ ТӨРИЙН БОДЛОГЫН ТУЛГУУР ХЭСЭГ БОЛООСОЙ.
Зөв