Нийгмийн

Үгсэн хуйвалдаж, үнэ нэмэхэд хяналт тавихыг ШӨХТГ-ын дарга даалгалаа

Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотой асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т ажиллаж байна.

Он гарснаас хойш дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 50 орчим хувиар өссөн, ковидын дараах эдийн засгийн хүндрэл, ачаа барааны тээвэрлэлт нийлүүлэлт болон хөрш орнуудын хурцадмал нөхцөл байдлын улмаас үнийн өсөлт тулгамдсан асуудал болоод буй.

Энэ цаг үед зах зээлийн шударга өрсөлдөөнийг хангуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажлаа эрчимжүүлэх, аливаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг үндэслэлгүй өсгөх, зохиомол хомстол бий болгох, үгсэн хуйвалдаж үнэ нэмэхээс урьдчилан сэргийлж, сайтар хяналт тавьж ажиллахыг ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунд даалгалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button