НИЙГЭМ
А.Эрдэнэ-Очирын нэрэмжит "АЯЛАГХАН ЗАЛУУ НАС" яруу найргийн наадам зохион байгуулна

МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын 50 насны ойд зориулсан "АЯЛАГХАН ЗАЛУУ НАС" яруу найргийн наадмыг зохион байгуулахаар болжээ.
Уг яруу найргийн наадамд 16-25 насны залуу яруу найрагчид оролцох бөгөөд чөлөөт сэдвийн хүрээнд бичсэн нэг шүлгээ явуулах юм байна.
Энэхүү тэмцээнийг дөрөвдүгээр сарын 19-ны өдрөөс тавдугаар сарын 03-ны өдөр хүртэл зохион байгуулах аж.
Х.Умаахан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.