Нийгмийн

Ч.Улаан: Монгол адуу ховордож, устах аюул нүүрлэж байгааг үгүйсгэх аргагүй

Монгол адуу нийгэмлэгээс Монгол адууны талаар мэдээлэл хийлээ. "Монгол адуу нийгэмлэг"-ийн тэргүүн, гавьяат эдийн засагч Ч.Улаан “Бид таван хошуу малыг Үндсэн хуульдаа үндэсний баялаг мөн гэж тунхаглаж төрийн хамгаалалтад байлгахаар хуульчилсан байдаг. Тийм учраас адуу бидний хувьд онцгой амьтан. Мөн адуу анх Монголын тал, нутагт 60 гаруй жилийн өмнө үүссэн гэдгийг олон судалгаагаар тогтоосон байдаг. Монголчууд адууг анх гаршуулж, сургаж хүн төрөлхтөнд таниулсан. Гэтэл өнөөдөр Монгол адуу "улаан ном"-д орж ховордон устгаж үгүй болох аюул нүүрлэж байгааг үгүйсгэх аргагүй.

Иймд Монгол адуугаа судлах танин мэдэх түүхийг алдаршуулах хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой манай байгууллага 1989 онд байгуулагдаж өдгөө 30 гаруй жилийн нүүрийг үзлээ.

Манай байгууллага адууг дагасан аялал жуучлал, түүнээс гарах сүү, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилт тавина ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд БНХАУ, Япон улстай хамтран судалгаа хийж байгаа. Иймд малчид, уяачид та бүхэн биднийг тусалж дэмжиж өгөөрэй. Ингэхдээ үйл ажиллагаагаараа дэмжих, санхүү мөнгөөр дэмжих бүрэн боломжтой” гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин..
зочин..
2022-04-29 17:06

Монгол адуу,улаан хоёр бараг чацуу юм уу гэлтэй.60 гаруй жилийн өмнө үүссэн гэж з�##�ж байх юм. Ер нь морин ур�##�даанаас болоод айл,уяач бүхэн л эрлиз АЗАРГА сонирхож байна.Энийг болиулах хэрэгтэй. Эрлийз адуу ур�##�дуулхаа больчихвол энэ ажил зогсоно. Эрлизжүүлэх нь монгол адууны яс чанарыг муутгаж байгаа явд�##�. Тиймд даруй зогсоо!

Зочин tiim shuu
Зочин tiim shuu
2022-04-29 18:08

адууг �##�даршуулах нь ч юуюум бэ зүгээр үүлдэр угсаагаар нь байлгаж өсгөж ашиглах, баялаг гэж үзэх үндэстэй л байх.

Холбоотой мэдээ

Back to top button