Нийгмийн

Н.Галбадрах: Одоо л үгээ хэлэхгүй бол харамсах юм шиг санагдаад малаа орхиод ирлээ

“Малчид ч бас үгээ хэлэх эрхтэй. Би үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэхээр хэдэн малаа орхиод хотод ирчихсэн байна. Таньдаг хүнээ гэрт бараа болж байхыг гуйгаад, эхнэрээ ганцааранг нь үлдээгээд ирлээ. Малчид одоо л дуугарахгүй бол дараа харамсах юм шиг санагдаад, нойр ч хүрэхээ байсан” гэж ярих энэ хүн бол Өвөрхангай аймгийн Тарагт сумын малчин Нансалмаагийн Галбадрах.

Тодруулбал, нүүрс тээвэр, уул уурхайн хариуцлагагүй олборлолтоос үүдэн малчид хохироод үлдэж байна. Олборлолтын компаниуд ашиг л бодож ажилладаг тэнд буй малчдыг огтхон ч боддоггүй, хайхардаггүй. Энэ тухай хэвлэл мэдээллийнхэн зорьж очиж малчдаас асуудаггүй болохоор арга мухардаж нийслэлийг зорин иржээ. Малчин Н.Галбадрах ийнхүү ярьж байна.  

Дээдэс малчдын үгийг сонсдоггүй

Малчин хүнийг төр засаг нь, хэвлэл мэдээлэл нь ч тоодоггүй юм байна. Арга ядахдаа малчид монгол улсын иргэн мөн юм болов уу, ад шоо үзэгдсэн байдалтай үндэсний цөөнх хэсэг болоод үлдчих юм болов уу гэж боддог, эмзэглэдэг болоод удаж байна. Төрд гарсан нь мартаад алга болдог, эрх мэдэлтэй нь араа шүдээ хурцлаад дайрдаг. Бид ч ялгаагүй үйлдвэрлэгч. Ялгаатай нь ажлын тодорхой цаггүй хоёр нарны хооронд ажилладаг, хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан гэхэд ч хэцүү. Малчдыг сонсохоо больчихсон.

Уул уурхай хөдөөг үгүй хийж байна

Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Дорнод гээд уул уурхайтай бүх аймагт малчдын эрх маш их зөрчигдөж байна. Монголын энэ нутаг дэвсгэр сэг болж дууслаа. Байгалийн баялаг олборлож, уул уурхайн үйл ажиллагаагаа явуулаад ч үнэндээ иргэдэд ямар ч хүртээмжгүй. Наад зах нь баялагаа тэгш хуваарилдаг, зөв бодлогоор тодорхой сайн зарчмууд хэрэгжүүлдэг байсан бол нийгэм арай өөр байх байсан. Уул уурхайн буруу олборлолт, бэлчээрлэх нутаг усгүйгээс болоод малгүй болсон иргэд хийх ажилгүй, амьжиргаагаа залгуулах эд хөрөнгөгүй болоод хотод ирж захын хорооллуудаар ядруухан амьдарч байгаа тохиолдлууд ч их болсон шүү.

Ард түмний татварын мөнгөөр санхүүждэг олон нийтийн үндэсний телевиз яагаад малчдын эрх ашгийн төлөө бодитоор дуугарахгүй байгаад үнэхээр гайхдаг. Үнэн сэтгэл өвдөж харамсаж байна. Бид эх орондоо эзэн шиг эзэн баймаар байна.

Төрийнхөн санал авах гэж л хөдөө очдог

Төр ард иргэдийнхээ бодлыг нэг ч удаа сонсоогүй, тоогоогүй.  Ганцхан намын үзэл бодлоор л харвал хардаг. Сонгууль болохоор саналыг нь авах гэж очдог, бусдаар эргэж хардаггүй ийм хүйтэн сэтгэлтэй болчихсон. Уул уурхайн компаниуд мөн адил малчдыг хэн  ч биш гэж боддог. Эдгээр компаниуд хөрсийг нь хуулаад аваад явчихаар мал хаана бэлчээрлэх үү, малчид малаа аваад газар нутаггүй хаачих уу гэдэг маш том асуудал хөдөөгийн бидэнд өдөр бүр тулгарч байна. Говь говьгүй болсон. Үр хойчдоо үзүүлэх байгалийн сайхан маань ч үгүйрч дуусах нь.

Нөхөн сэргээлт хийх ухамсар алга

Нүүрсээ олборлоод том машинаар зөөгөөд зараад ашиг мөнгө олох нь одоогийн дүндээ сайхан байх. Гэхдээ мөнгө үрэгдэж дуусаад сэндийчиж ухсан газар буцаж сэргэхгүйгээр үр хойчид чинь очиж байгаа шүү гэдгийг тэд ойлгодоггүй. Өөрөөр хэлбэл улс орны бүхэл бүтэн ирээдүйг бодохгүй байна. Ядаж л нөхөн сэргээлт хийчих ухамсар тэдэнд алга байна шүү дээ.

Уул уурхайг дэмжсээр байвал малчид амьдрах газаргүй болно

Одоо малчдын их чадамжийн хууль гээд нэг зүйл яриад байна. Фермжсэн мал аж ахуй руу оруулах гээд 0.7 га газрыг өмчилж өгнө гэсэн. Ийм байдал бодитоор үүсэж эхэлвэл бид нүүх нутаггүй, амьдрах газаргүй л болно. Бидний хамгийн удаан оршин тогтнох үндэс бол суурин иргэншил биш нүүдэлчин ахуй соёл, малчдад тугуурласан зөв бодлого. Төр хэрвээ зөв дэмжээд явдаг бол бид маш том үйлдвэрлэгч. Түүхий эд, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжвэл уул уурхайгаас олдог ашигтай дүйцэхүйц хэмжээний ашгийг олох эх үүсвэр бий.

Д.МӨНХБАТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эвий дээ гэж

Иргэн
Иргэн

Үйлдвэр эрхлэгч малчин хэдэн арван сая төгрөгийн орлоготой. Нэг ч төгрөгийн татвар улсад тушаахгүй.

Зочин
Зочин

Монгол зэрлэг нийгэмд шилжээд удаж байна. Эвлэлдэн нэгдэж тэмцэхгүй бол ч энэ улс

Зочин
Зочин

Малчид эхлээд татвараа төл. хариуцлагатай бай. дээр нь хогоо ил хаядаггүй соёлтой бай. Өвөлжөө хаваржааны хогоо цэвэрлэж сур. Дараа нь бэлчээрийн даацдаа тохирсон хэмжээний мал үржүүл. та нар мал аж ахуйг уламэлалт аргаар хөгжүүлж чадаж байгаа юу. Сур, нэхий элдэж, бэлчээрээ зөв зохистой ашиглаж байгаа юу... Зөвхөн олон мал үржүүлж, зарж, мөнгө олох шуналдаа хөтлөгдсөн бирдүүд...

Иргэн
Иргэн

Энэ малчин хүн мөн үү,хотын хүн шиг л байх юм.

Зочин
Зочин

зайлаа новш оо хөдөөний шантаажчин

Зочин
Зочин

ӨӨРСДӨӨ ЯМААНЫ ТООГ БАГАСГА.ХОТООС ГАРААД Л ХУВХАЙ ЦӨЛ БАЙНА

Зочин
Зочин

Хот хөдөө 2-ын хооронд хэсч хөөрөг, гутал зардаг нөхөр л байна.

Zochin
Zochin

huuchin tsagiin malchid shig malaa mallaj ehner huuhedteigee ter tsagiin ehner huuhed shig honi ymaa uheree saaj idee tsagaagaa avdag argalaa tuudeg gurilaa zuurdag ajiltai ulgerlej amidarchihaad daraagi ajilaa yri .m#l mallah bish mashinaar huuj ,,,huul hiih gj belen goimon avch chanchihaad niilj aimag sumgui bayr temdgelj arhi shou blj yvdg malchidaar duursen bizdee .buhniig uuruusuu ehel .ehnertee halamjtai ur huuhddee ulger duurialalaa uzuulj zuv humuujuul tgj chadahgui hii hooson mori ch barag unj uzeegui bj malchin gj sentegleed olon yum hutsaad

Зориг
Зориг

Үнэн шүүдээ!! Төр засаг минь энэ уул уурхайн эх захгүй байгаль охчноо сүйтгэж, байгальтайгаа хэдэн мянган жилээр зохицон амьдарч ирсэн мал, малчидаа, өайгаль экологоо хайрлан хамгаалах чинь өнөөдрийн олох хэдэн төгрөгний ашггас чинь хэдэн мянга дахин үнэ цэнтэй үндэсний баялаг, өв эрдэнэ мөн !!! Гэдгийг ухаарөх чадвар та нарт алга уу??? Ард олныхоо үгийг сонс, уламжлалаа мэд, ирээдүйгээ харж бодлогоо барьж сураач!! Ухаан эрдэм дүүрэн, сэтгэл зөвтэй ахмадуудаасаа асуугаач, !!!зөвлөлдөөч, !!!мэдэхгшйгээ бүү нэрэлхээч!!!

Зочин
Зочин

,,Үнэ ш дээ

Зочин
Зочин

Та нарын сонгосон хүмүүсийн үйл ажиллагаа шүү дээ. Таалагдахгүй байгаа бол өөр хүмүүсээс сонго. Ман дагасан бизнесийн хүмүүс л уул уурхайтай, малчид л МАН-ыг хамгийн их сонгодог.

Л.Баатар
Л.Баатар

Шантаажны гар

Баваан
Баваан

Хотдоо л байдаг хүн шд.бас нэг одод болохын хүмлэн

Холбоотой мэдээ

Back to top button