ТЭЭВЭРЧИД: Ажилгүй болсон жолооч нар байр, машинаа өрөнд алдаж эхэллээ

Замын-Үүдээс ачаа бараа тээвэрлэдэг байсан жолооч нар төв талбай дээр тайван жагсаал хийж байна.
Салбарын яам болон холбогдох албан газруудад 80 гаруй удаа албан бичиг, хүсэлт явуулаад нэг ч хариу хүлээж аваагүй тээвэрчид энд жагсахаар иржээ. Тээвэрчдийн төлөөлөл “ Бид нар гурван л зүйл хүсч байгаа. Нэгдүгээрт, ажилтай баймаар байна. Хориод жил ямар ч асуудалгүй хийгээд ирсэн ажлыг минь буцааж өгөөч. Хоёрдугаарт, энэ олон хүнийг ажилгүй болгоход хүргэсэн шийдвэр гаргаж Замын-Үүдийн тээвэрчдийг ажилгүй болгосон эрх мэдэлтнүүддээ хариуцлага тооцож өгөөч. Гуравдугаарт, задгай тээврийг явуулж өгөөч. Бид нар 80 гаруй удаа албан бичиг, хүсэлт явуулсан, нэг ч хариу өгөөгүй. Өнөөдөр жолооч нар зээлээр авсан машинаа, барьцаанд тавьж машин авсан байраа банкны зээлд алдаад эхэллээ. Амьдрал нь сүйрсэн иргэд улам л эрсдэлтэй зүйл хийнэ” гэж ярьлаа.
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан дэд ажлын хэсэг Замын-Үүд боомтын экспорт, импортын ачааг нэмэгдүүлэх, чингэлэг тээврээр нэвтрүүлэх зохион байгуулалтыг хариуцан ажиллаж эхэлснээс хойш тээвэрчид болон тээвэрчдийн төлөөлөл Замын-Үүд-Эрээн боомтын чингэлэг тээврийг зогсоохыг шаардаж эхэлсэн билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хохь чинь энэ та нарын сонгосон төр засаг