Нийгмийн

Монголчууд Counter-Strike-ийн ДАШТ-д оролцож байна

И-спортын нэгэн төрөл болох CS:GO (Counter-Strike: Global Offensive) тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр буюу тавдугаар сарын есөнд эхэллээ. Энэ төрлийн хамгийн нэр хүндтэй, өндөр шагналтайд тооцогддог "Major Championship" тэмцээнд Монгол залуус Ази Номхон Далайн бүсээ төлөөлөн оролцож байна.

"PGL Major Antwerp 2022" нэрээр зохиогдож буй дэлхийн аваргын төлөөх уг тэмцээн Бельгийн Антверп хотноо тавдугаар сарын 22-ныг хүртэл үргэлжлэх юм.

Дэлхийн аваргын тэмцээн гурван үе шаттай. Эхний шат буюу "The Challengers Stage"-д 16 баг Швейцар системээр тоглож шилдэг найм нь "The Legends Stage" шатанд шалгарна.

Хоёрдугаар шатанд аль хэдийн шалгараад байсан найман багийн хамт нийт 16 баг мөн Швейцар системээр тоглож шилдэг найм нь "The Champions Stage" шатанд шалгарах юм.

М.БАТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Manai zaluus mundag bn

Зочин
Зочин

Amjilt

Холбоотой мэдээ

Back to top button