УЛС ТӨР

"Сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг дэмжсэн 110 мянган гарын үсгийг УИХ-ын даргад өглөө"

Өнөөдөр /2022.05.12/ УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" шаардлагын иргэдийнхээ хамт тавьсан. Ингэхдээ УИХ-д таван өдрийн хугацаа өгсөн. Харин энэ хугацаа өнөөдөр дууслаа. Иргэдтэйгээ уулзлаа, ярилцлаа. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай болсон гэдэгт маш олон иргэн санал нэгдэж, өөрсдөө ирж уулзаж байна.

Одоогоор 110 гаруй мянган гарын үсэг цуглаад байна. Энэ гарын үсгийг өнөөдөр УИХ-ын даргад хүлээлгэн өглөө. Яагаад гишүүдийн тоог өсгөх ёстой вэ, яагаад сумдын тоог хязгаарлах вэ, яг ямар учиртай вэ гэдгийг иргэдэд ярьж өгөхөд тэд бүгд дэмжиж байна. Үр дүнд нь өнөөдөр л хийхгүй бол болохгүй юм байна гэдгийг иргэд хүлээн зөвшөөрч байна. Ийм хэмжээний өөрчлөлтийг хийхэд зарим нөхцөл шаардлагатай. Зарим улсуудын хувьд завгүй, Монголын сонирхох хандлагагүй байгаа дээр нь бид энэ өөрчлөлтийг хийвэл тохиромжтой.

Иргэд маань өөрсдөө энэ өөрчлөлтийг хийхийг хүсэж байна. Өмнөх 30 жилд бид тодорхой хэмжээнд алдлаа, дараагийн 30 жилд алдах эрх байхгүй. Энэ агуулгаар өнөөдөр гарын үсгээ өглөө. УИХ-ын дарга маш хүндэтгэлтэйгээр, гайхаж хүлээж авлаа. Богино хугацаанд ийм их гарын үсэг зурсан нь хүлээлтээс давав. Иймд иргэдийнхээ шаардлагыг хүлээн авч, ажил хэрэг болгоно гэж итгэж байна. УИХ-ын дарга бол Үндсэн хуулиа өөрчлөх замаар сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн нь сайн мэдээ.

Ташрамд хэлэхэд, тав хоногийн хугацаатай шаардлагын хариуг маргааг Төрийн байгуулалтын байнгын хорооноос авна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-05-12 16:08

Наад өөрчлөлт чинь хэдхэн жилийн дараа дутагдлаа ил болгоно.

Баатар
Баатар
2022-05-12 18:10

1.УИХ-ЫН гишүүдийн тоог нэмэх гэж үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. Хэрэв өөрчилнө гэвэл 2 танхимтай парламентийг сонгож сум. Хороодоос сонгогдсон АИХур�##� түүнээс сонгогдсон бага хур�##�тай болох өөрчлөлт хиймээр байна. Ингэвэл төрийн төлөөлөл ард түмэнд ойртоно. Ингэж Байгуулагдсан АИХ -аас Бага хур�##�. Засгийн газар. Ерөнхийлөгчөө сонгож, АИХур�##� дээрхи байгууллагын ажиллагааг үнэлж дүгнэж , жил бүрийн эцэст хур�##�даж байваас ард олон т�##�архана шүү.
2. Улс төрийн намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгож нам бүрийн үзэл баримтл�##�ыг нийт ард түмэнд �##�агчл�##�гүй тараан танилцуулж үнэн дүр төрхөө нийт ард олонд ил тод гаргаж зорилтоо тодорхойлж байх т�##�аар улс төрийн намуудын хуульд өөрчлөлт оруулмаар юм.
3. АИХурлын гишүүнийг сонгох сонгуультай хамт улсыг зөвхөн нэг тойрог болгон намуудын нэрээр сонгууль явуулж УБХурлаа бүрдүүлэх шаардлагатай болжээ. Ингэвэл Монголын сонгодог парламент бий болно.Анхаарч үзнэ хэмээн сууя даа.

Баяраа
Баяраа
2022-05-12 18:14

МАН-ыхны хүсэл зорилгыг сайн дураараа гүйцэтгэж тус�##�сан ДОРЖХАНД тэргүүтэй хэсэг нөхдөд т�##�архах ёстой юу.МАН-тай нэгдэх эвсэл болох эсвэл туслан гүйцэтгэгч нам гэж ойлгох уу.

Зочин
Зочин
2022-05-12 18:18

Шун�##�ын бирд Доржханд гэгч намын нэрэн дор нуугдаж олон жил УИХ суух гэсэн ижил төст шун�##�ын шүлс нь гоожигсдын зорилгыг гүйцээх үүргээ ямар хурдан хэрэгжүүлдэг юм бэ. Гэтэл энэ шун�##�тан хэнд хэрэгтэй хэдэн хууль санаачилж батлуулсан бол. Занданшатар их л та�##�ж байгаа бололтой. Тэнэгүүдээ Монгол төр та нарын ашиглаж тоглодог бөмбөг биш гэдгийг хэлье.

Зочин
Зочин
2022-05-12 22:33

Саяхан л өөрчлөхгүй бол үхлээ хатлаа гэсээр өөрчлөө биз дээ . Тэгээд ч наад тогтолцоо чинь дэмий юм бна лээ . Оюутолгойн хулгайчид намын жагса�##�таар орж ирсэнийг мартчихвуу

Холбоотой мэдээ

Back to top button