Б.Батгэрэл: Саеид Моллаей өөрийгөө одоо ч Монголын тамирчин хэвээрээ гэж ярьсан нь худал

Монгол Улсын анхны легионер жүдоч, Токиогийн олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Саеид Моллаей Азербайжаны тамирчин болоод байгаа билээ. Токиогийн дэвжээнд Монгол Улсын төрийн далбааг мандуулж, мөнгөн медаль хүртсэн тэрбээр Азербайжан улстай хоёр жилийн гэрээ байгуулсан гэнэ.
2024 оны Парисын олимпын дараа зодог тайлан, манай улсад амьдрах, монгол тамирчдыг дасгалжуулах хүсэлтэй яваа хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон.
Мөн “Молом” иргэншлээ солиогүй, одоо Монголын тамирчин, Монгол Улсын иргэн хэвээрээ гэж ярьсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.
Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй. Саеид Моллаеи Монголын тамирчин хэвээр үлдээд, Азербайжаны нэр дээр барилдах боломжтой юу. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлээс тодрууллаа.

-Саеид Моллаей иргэншлээ солиогүй, Монголын тамирчин хэвээр байгаа гэж хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр хэллээ. Үнэн үү?

-Худлаа. Тийм байх боломжгүй. Монгол Улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй.
-Тэгэхээр “Молом” иргэншлээ сольж, Азербайжаны тамирчин болсон гэсэн үг үү?
-Тийм ээ. Моллаей Монгол Улсын иргэншлийг сольж, Азербайжаны тамирчин болсон. IJF албан ёсны цахим хуудсандаа түүнийг Азербайжаны тамирчин гэж бүртгэсэн. Тэмцээнд Азербайжаны нэр дээр барилдан, олимпод оролцсоныхоо дараа, хүссэн үедээ Монголд ирдэг тийм дураараа юм гэж хаана ч байхгүй.
-Моллаей Монголын иргэншлээс албан ёсоор хэзээ татгалзсан бэ?
-Удаагүй байна аа, саяхан.
-Монгол Улс Моллаейг М.Ичинхорлоогоор сольсон гэх мэдээлэл бий. Цаг хугацааны хувьд боломжгүй зүйл.

-Тийм шүү. Азербайжаны тамирчин болоод байсан М.Ичинхорлоо, Э.Базаррагчаа, Э.Буянхишиг нарын гэрээ гурван жилийн өмнө дууссан. Тэгэхээр Моллаей М.Ичинхорлоо хоёрыг солих ямар ч боломжгүй. Тэгэх ч шаардлага байгаагүй.

Өнгөрсөн жил нэгэнт тэнд очоод байсан тул М.Ичинхорлоо Бакугийн “Их дуулга”-д Азербайжаны нэр дээр барилдсан.
Дээрх гурван тамирчин одоо албан ёсоор Монголын тамирчин болчихсон байгаа.
Сонирхуулахад, М.Ичинхорлоо энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-ий 57 кг-д түрүүлсэн. Улмаар улсынхаа дэвжээнээс анхны түрүүгээ хүртсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Моломдоо амжилт
Монгол охидууд буцаад монгол иргэн болоод байдаг Молом яагаад буцаад монгол иргэн болж болдоггүй гэж.
тэгээд пундааа худлаа яриад байгаа юм
Энэ Жонхуутай холбоотой бүх юм хогий юмаа
Монгол ХҮН ЯААГААД ИЙМ МУНХАГ БАЙДАГ ЮМ БОЛОО!!! ЭНЭ ЮУ ЯРИХ НЬ ӨНӨӨГИЙ ӨЛӨН ЗЭЛМҮҮН МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛД ТИЙМ ИХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЮМ БОЛВУУ
ugasaa anhnaasaa shal hudlaa hun shig sanagdsan udahgui azerbaijnaas barildahaa boliloo uur ulsiin ner deer barrildana gene biz.
Ямар буян даадаггүй н..ш вэ.Өлөн царайлж орон орон хэсээд муухай хүн байна.Хилийн хориг тогтоож ахин бүү хилээр оруул
За одоо боллоо юм биш үү.энэ хүн тэгсэн ингэсэн энээ тэрээ гээд ямар их ч�##�чдаг яасан ч их бичдэг юм бэ.з�##�хмаар бүр үнэхээрийн ядаргаатай монголд байгаа юмаа бичье.наадах чинь сонин биш болчлоо.явб�##� яваг.