Нийслэл
Д.Сосорбарам руу цацсан зүйл хүнсний гурил байсныг тогтоожээ

Өнгөрсөн долоо хоногт /2022.05.11/ Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам нар "Монголоо Беларусь болгохгүй" жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр түүн рүү иргэн Х.Бээжин цагаан өнгийн нунтаг бодис цацсан бөгөөд иргэд гурил хэмээж буй.
Харин ойр орчимд байсан хүмүүсийн арьс загатнаж, улайсан гэх мэдээллүүд сошиал орчинд хөвөрсөн. Иймд нунтаг зүйл гурил мөн байсан эсэхийг шинжлүүлэхээр Шүүх шинжилгээний үндэсний төвд дээжийг хүргүүлсэн. Мөн эл хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.
Тэгвэл, энэ асуудлаар ЦЕГ-аас дөнгөж сая тодруулахад "Уг цагаан өнгийн зүйл нь хүнсний гурил гэсэн шинжилгээний хариу гарсан" гэх мэдээлэл өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН-ынхан ийм худ####ч гурилаас болж бие нь загтнаа юу хахаха