Нийгмийн

Согтуу жолоочоос болж дөрвөн машин мөргөлдөж, хоёр хүүхэд гэмтжээ

2022 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн орчим БЗД-10 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан захын урд замд Toyota Corolla Fielder маркийн автомашины жолооч Г, Toyota Premio маркийн авто машины жолооч Б, Toyota Prius маркийн автомашины жолооч Ц, Nissan Note маркийн автомашины жолооч О нар холбогдсон 4 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч, ослын улмаас жолооч, зорчигч 3 хүн гэмтсэн бөгөөд Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг хийж, шалгалтын үйл ажиллагааг тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж байна.

Гэмтсэн гурван хүний хоёр нь 3 болон 5 насны хүүхдүүд байсан бөгөөд осолд холбогдогч жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба согтолтын зэргийг шалгахад 1.94% согтолттой байсан байна.
Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, аюултай нөхцөл үүсгэхгүйгээр замын хөдөлгөөндөө оролцохыг ТЦА-наас анхааруулж байна.

БИДНИЙ БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭС ҮҮДЭЛТЭЙГЭЭР ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД ХОХИРОХ ЁСГҮЙ БӨГӨӨД ЯЛАНГУЯА ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХДҮҮД МААНЬ ХОХИРОГЧ БОЛЖ БАЙГААГ АНХААРНА УУ. ЗӨВИЙГ ХЭВШҮҮЛЬЕ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 17, 2022 14:37

ГҮЙ ЭЭ МӨН ТЭНЭГ ГОСТУУ НИНЖА ЮМАА БИ МӨН ИХ ХЭЛСЭНДЭЭ ГУРАВ ХАРАГДААД БАЙВАЛ ЯГ ГОЛЫХООР НЬ ТУУХАД БОЛДОГ ЮМАА ГЭЖ... ОДОО ЯАНАА ИЙМ УЧРААС Л МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН ХЭРЭГ БОЛООД БАЙГАА ЮМ ШҮҮ.

Зочин
Зочин
5 сар 17, 2022 14:56

Согтолтын зэргээс нь хамаарч ялыг нь хүндрүүлдэг болгох хэрэгтэ ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button