Нийгмийн

Франц 30 жилийн дараа эмэгтэй ерөнхий сайдтай боллоо

Франц улсын сүүлийн 30 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй ерөнхий сайд томилогдлоо. Тодруулбал, Ерөнхийлөгч Эммануэль Макрон хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлэхээс өмнө шинэ ерөнхий сайдад Элизабет Боорныг томиллоо. Ингэснээр Элизабет Боорн сүүлийн 30 жилийн түүхэнд энэ албан тушаалыг хаших анхны эмэгтэй болж байгаа юм.

Одоо 61 настай шинэ ерөнхий сайд,  ерөнхийлөгч Макроны анхны бүрэн эрхийн хугацаанд Зам тээврийн, Байгаль орчны, мөн Хөдөлмөрийн яамны сайдаар ажиллаж байжээ.

Ерөнхий сайдын ажил хүлээлцэх ёслолын үеэр Элизабет Боорн хэлсэн үгэндээ “Франц улс олон улсын асуудал, цаг уурын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг шийдвэрлэхийн тулд илүү хурдан, хамтын ажиллагааг илүү нэмэгдүүлж ажиллах ёстой” гэж мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button