НийгмийнУЛС ТӨР

Төр төлж болзошгүй 762 тэрбум ба Н.Мандуул захирлын Ерөнхий сайдад санал болгосон ТӨЛӨВЛӨГӨӨ

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд болсон Хөгжлийн банкны зээлтэй холбоотой нээлттэй сонсголын үеэр тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул төлөгдөх боломжгүй болсон 762 тэрбум төгрөгийн өрийг Засгийн газарт шилжүүлэх санал гаргасан.

Тодруулбал, Төрийн өмчит ААН-үүд блох Монголын газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэс Монгол, ТОСК, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцын ТЭЗҮ гэх мэтэд авсан 762 тэрбумын зээл эргэн төлөгдөх боломжгүй болсон хэмээж байв. Харин Сангийн сайд Б.Жавхлан энэ мөнгийг төрөөс хэзээ ч төлөхгүй гэж ам гарсан.

Тэгвэл Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул шууд төр төл гэхгүйгээр дээрх мөнгийг хэрхэн төлүүлж болох гаргалгаа гаргаж, Засгийн газарт танилцуулжээ. Түүний танилцуулгыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдэлд хүрнэ гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тухайлбал, "Эрдэнэс монгол" компанийн 150 гаруй тэрбумын зээл. Энэ бол Гашуунсухайтын төмөр замд зориулж авсан зээл. Хөгжлийн банкнаас Засгийн газарт оруулсан санал бол тухайн зам өөрийн гэсэн орлого олдог учраас тухайн орлогын тарифыг хөдөлгөх байдлаар менежмент хийх. Мөн тус замын гол үйлчлүүлэгч нь "Эрдэнэс тавантолгой" ХХК. Тэгэхээр тус компани дээр үнэт цаас гаргах байдлаар зээлийг төлүүлэх боломж байна гэж үзжээ.

Мөн Төрийн орон сууцны корпораци. Буянт-Ухаа-1 болон 2 орон сууцны хороолол барихад зориулж авсан 170 орчим тэрбумын зээл. Өнгөрсөн хугацаанд уг орон сууцны хорооллыг түрээслээд өмчлөх гэх зэргээр Засгийн газраас шийдвэрлэж, хэлбэрийг нь өөрчилснөөс болж банкинд чанаргүй өр үүсэх нөхцөл үүссэн байна. Үүнийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас хэлбэрээр ирээдүйн орлогыг нь үнэ цаасжуулаад, түүнийгээ хөрөнгийн зах зээл дээр борлуулах байдлаар өр төлбөрөө төлөх гэдэг санал хүргүүлжээ. Гэх мэт чанаргүй зээлтэй байгаа төрийн өмчит газрууд тус бүрт зээлээ төлж болох гаргалгаа гаргасан байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкнаас боловсруулсан уг гаргалгаанууд ажил хэрэг болох эсэх нь шийдэгдэх нь.

Та бүхэнд төсвийн мөнгөнөөс төлж болзошгүй болсон ТӨҮГ-уудын авсан зээллийг танилцуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-18 08:13

bid nar l lav ta nariin idej uusan mungiig tulj duuslaa

Зочин
Зочин
2022-05-18 08:25

арай арай төрөөс төлнө гэдэг чинь ард түмний татварын мөнгөөр төлнө гэсэн үг үү

Зочин
Зочин
2022-05-18 08:38

ard tumnuud tulj chadahgui shuu

Зочин
Зочин
2022-05-18 09:58

bitgii davar

Zochin
Zochin
2022-05-18 22:26

Novshnuud tiimd hurvel ard tumniihee banknii uriig tuluurei

Zochin
Zochin
2022-05-18 22:29

Munguliin ard tumniig sudalgaa hiij uz bugd ur zeeltei bugdiig darrah ni ene urnuus chin baga dun garch medne.tumen nudtei shuuuuuu!!!!!

Иргэн
Иргэн
2022-05-19 08:18

Төрийн �##�ба хэтэрхий данхар учир зээл авч амьдр�##�аа з�##�гуулж байна. Нэг хэсэгтээ зарим байгууллагуудыг татан буулгах хэрэгтэй. Үүнд УИХ, ерөнхийлөгч , ҮХЦ гээд хамаарна.

Холбоотой мэдээ

Back to top button