УЛС ТӨР

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн допинг хэрэглэхийг өөгшүүлэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.05.18/ хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн "Допингийн шинжилгээг их спортын төрлөөр тэмцээнд оролцдог тамирчдаас л авдаг гэж ойлгодог. Жишээлбэл Японы үндэсний спортын тамирчид болох сумогийн тамирчдаас энэ шинжилгээг авдаггүй.

Гэтэл Монгол үндэсний бөх, харваачид допинг хэрэглэвэл дэлхийн допингийн эсрэг кодод заасан хэмжээгээр эрх хасах гэж заалт орсон байна. Ингэх зайлшгүй шаардлага юу байгаа юм. Допинг илэрлээ гэхээр бөхчүүд өөрсдөө эм хэрэглэж байсан гэж тайлбарлаж байгаа харагддаг. Тэгэхээр манайд худалдаж байгаа эмийн орц найрлага ямар байдаг юм. Шинжилж тогтоодог газар байна уу. Допинг гэдэг нь өрсөлдөгчөө намнадаг, нутаг усаараа талцдаг, хагарлын үндэс болоод байгаа юм биш үү. Допинг хэрэглэхийг зөвшөөрч байгаа юм биш. Гэхдээ тамирчин хүн аль болох эрүүл мэнддээ анхаараад допинг хэрэглэхгүй байх ёсзүйтэй байх ёстой биз дээ" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Допингийн ижил тунгаар өгөөд барилдуулж бай

Enhee
Enhee

Допинг хэрэглээд секс хийвэл эхнэртэй байх эрхийг нь 4 жил хасна

Зочин
Зочин

БУХЫН ДОЗООР ХЭРЭГЛЭЭД ХҮЧ ҮЗИЙЛДАА АДЬЯАСҮРЭН ГИШҮҮНЭЭ ТАНД БАЯРАЛЛАА ТА МАНАЙ БӨХИЙН ГАЛААР ЗОЧЛООРОЙ ТОРМОЙЧИХООД ХӨӨРХӨН ШҮҮ ХӨӨРХӨН. ХАРЖ Л БАЯСАХААС ДАА ХӨӨРХНӨӨГӨӨ

Back to top button