Нийгмийн
Сэлбэгэнд ашигладаг дөрвөн машин шатжээ
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо "Гэгээ" сургуулийн арын хашаан дотор автомашин шатаж байна гэх дуудлага өглөө 06:00 цагт /2022.05.20/ онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход задаргааны сэлбэгэнд ашигладаг улсын дугааргүй гурван ширхэг “Тоёота Королла”, нэг ширхэг “Тоёота пробокс” автомашин шатаж байсныг унтраажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.