УЛС ТӨР

М.Тулгат нар Х.Баттулгын талынхантай "bаttle"-дав

Өнөөдөр /2022.05.20/ УДШ Х.Баттулгын хувь заяаг дэнслэнэ. Тодруулбал, түүнийг Ардчилсан намын даргаар бүртгэх эсэхийг шийдвэрлэх юм.

Яг одоо Дээд шүүхийн гадна үймээн болж байна. Иргэд Дээд шүүхийн байр руу орох гэж бөөнөөрөө дайрч, тусгайгийн алба хаагчид ирж хамгаалалтад гарсан байдалтай байна. Өчигдөр тус шүүхийн гадна жагсаал болж, иргэд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй бол зулын гол болно, амьдрах утга алга гэх мэтчилэн лоозон барьж жагссан билээ. Уг жагсаал өнөөдөр үргэлжилж буй нь энэ юм.

Тэгвэл Х.Баттулгын эсрэг тал буюу С.Эрдэнэ талын М.Тулгат даргатай АН-ынхан бас Хэлмэгдэгсдийн жагсаал зохион байгуулж байна. Тэд "Монголыг Беларусь болгохгүй" хэмээх лоозон барьжээ. Улмаар явсаар Дээд шүүхийн замын эсрэг талд буюу Нийслэлийн цагдаагийн газрын үүдэнд ирж, замын нөгөө талаас "battle"-дав.

Энэ үеэр М.Тулгат "Х.Баттулга болон түүний төлөө жагсаад байгаа хүмүүсийн амнаас нэг л үг гараад байна. Х.Баттулга ялж байж л АН ялна гэнэ. Юу яриад байгаа юм бэ. Тийм нэгдэл ялж байснаас ялагдсан дээр. Хэн нэгэн магадгүй гадны санхүүжилтээр, нийгмийг айдас хүйдэст автуулж, намаа хагалж байгаад зайдагнах асуудал биш. Та нар хуулийн дээгүүр битгий алх. Хууль, дүрэм, журмаар нь аваад үзвэл жинхэнэ АН энд байна. Х.Баттулга Ерөнхийлөгч хийх хугацаандаа хүний эрхийн төлөө юу хийсэн юм бэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-20 12:35

Ялтан Эрдэнээ

Зочин
Зочин
2022-05-20 13:05

Монголыг хорлогч жонхуу �######�аа

Зочин
Зочин
2022-05-20 13:59

Хулгайч луйварчид хоорондоо �##��##�цаад бай

Зочин
Зочин
2022-05-20 14:31

САРЫН ТЭМДЭГ НЬ ИРЭХЭЭР ЖИЙРЭГЛЭЭД ХАЯЧИХДАГ ТИЙМ НЭГ БОХИР САЛТАЙВЧНУУДАА ТА НАР БҮГДЭЭРЭЭ Л ИНГЭЭД ГАЛЗУУРЧИХЛАА ГЭЖ ҮҮ? ХОРВОО ЧИ ЯМАР ДАВЧУУ ВЭ? МОНГОЛЫН УЛС ТӨР ЯНХАН ХҮҮХНИЙ БОХИРДСОН ДОТООЖ БОЛЖЭЭ ТҮЙ МАЛНУУД ҮХЭРНҮҮД

zochin
zochin
2022-05-20 15:12

Ardchilsan namiin gishuud nudnii bulai bolj ard tumniixee dund bux buzar busarmag yavdlaa delgej baina daa ichig ichig

Холбоотой мэдээ

Back to top button