НийгмийнНИЙГЭМ

14 хоног ажиллаж, 14 хоног амрах нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзжээ

"МN партнерс" хуулийн фирмийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, "Веритас партнерс" хуулийн фирмийн өмгөөлөгч Мэргэн нар Хөдөлмөрийн хуулийн зарим заалтаар ҮХЦ-д ханджээ.

Тодруулбал, 14 хоног ажилаж, 14 хоног амрахаар хуульчилсан нь зөвхөн уул уурхайн компаниудад хамааралтай байгаа бөгөөд зам тээвэр, аялал жуулчлалын салбарынханд энэ хууль үйлчлэхгүй байна. Тэд зуны гурван сар хөдөө орон нутагт ажиллаж, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байна гэж тэд үзжээ.

Мөн уул уурхайн компанийн ажилчид 14 хоног ажиллаад 14 хоног амардаг болсноор цалин хөлсний маргаан үүсэж, ажил олгогчид 14 хоног ажиласан цалинг нь л олгоно гэх болсон нь хөдөлмөрлөх эрхийг мөн зөрчиж байна гэж үзсэн байна. Тэдний хүсэлтийг ҮХЦ хүлээн авч, маргаан үүсгэснээ мэдэгджээ. Ингэснээр энэ асуудлыг хэлэлцэх нөхцөл бүрдэж байгаа юм.

92 дугаар зүйл.Уртын ээлжээр ажиллуулах

92.1.Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно.

92.2.Энэ хуулийн 92.1-д заасан горимоор үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчид үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн байршилд уг горимыг хэрэглэж болно.

92.3.Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно.

92.4.Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна.

92.5.Энэ хуулийн 92.4-т заасан хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцож болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button