ДЭЛХИЙ
Аргентинд сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол илэрсэн байж болзошгүй

Буэнос-Айрес мужид нэгэн иргэн Испаниас буцаж ирээд өөрт нь сармагчны цэцэг өвчний шинж тэмдэг илэрлээ хэмээн эмчид ханджээ. Ингээд эмч мэргэжилтнүүд дээрх иргэнийг шинжилгээнд хамруулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, халдвар авсан байж болзошгүй дээрх иргэн дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 16-ны хооронд Испаниас буцаж ирсэн аж.
Өвчтний биеийн байдал ерөнхийдөө сайн, тусгаарласан, зохих эмчилгээ хийж байгаа хэмээн Аргентины ЭМЯ мэдээлэв. Шинжээчид иргэний шинжилгээний хариуг хүлээж байна.
Эх сурвалж: BB CNTV
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.