НИЙСЛЭЛ

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны Засаг дарга ажлаа хэвийн хийж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дөрөвдүгээр хороонд ажиллалаа. Сэтгүүлчид мөнгө санал болгосон гэх бичлэг нь сошиалаар тарж, ажлаа өгөх өргөдлөө өгөөд байсан тус хорооны Засаг дарга ажлаа хэвийн гүйцэтгэж байгаа аж.

Тус хороо нь 19720 хүн амтай. Энэ жил хоёр байршилд тохижилтын ажил төлөвлөж, нэг байршилд авто замын ажил хийгдэнэ. Үүнээс гадна дөрвөн байршилд 161 гарааш буулгаж газрын чөлөөлөөд байна.

Чөлөөлсөн газар иргэдээс санал хүсэлт авч ногоон байгууламж, явган зам, авто зогсоолын тохижилт хийгдэнэ. Дөрөвдүгээр хорооны иргэдийн зүгээс авто зогсоолын хүрэлцээ дутмаг, цэвэрлэгээ үйлчилгээ хийдэггүй ТҮЦ-ийг нүүлгэх, камержуулалтыг сайжруулах зэрэг санал хүсэлтийг ирүүлсэн байна.

Бас нэг гол асуудал бол тус хорооны сургуулийн өмнөх насны 985 хүүхэд бүрэн дүүрэн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа нь асуудал болж байгааг хэлж байна. Дүүрэг орон нутгийн зүгээс өөрсдийн боломжид тулгуурлан зарим асуудлыг шийдвэрлэнэ. Харин цэцэрлэг, сургуультай холбоотой асуудлыг холбогдох УИХ-ын гишүүдэд уламжлах болно гэдгээ дүүргийн Засаг дарга мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x