Нийгмийн

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг ард түмнээс асуухаар боллоо

Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 15-16 улс төрийн нам болон нэр бүхий улстөрчид болох Т.Доржханд, С.Одонтуяа нар сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх асуудлыг хөндөж, хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Мөн ХҮН нам жагсаал зохион байгуулж, санал шаардлага хүргүүлсэн. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороонд ажлын хэсэг байгуулсан бөгөөд энэ ажлын хэсэг тавдугаар сарын 31-ний дотор УИХ-д санал дүгнэлтээ танилцуулах хуулийн хугацаатай байсан юм.

Ажлын хэсэг энэ хугацаанд хэд хэдэн том хэлэлцүүлэг зохион байгуулсан. Судалгаа хийж үзэж, олон өнцгөөс харсны үндсэн дээр сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний дунд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг нь сонсох арга хэмжээ зохион байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ санал дүгнэлтийг УИХ-ын даргад уламжлахаар болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинта.и
Зочинта.и
2022-05-31 17:40

Зөв шүү байж ядсан хэдэн намууд үндсэн хуульд өөрчлөлт орохыг. Шийдэхгүй шүү ардттүмэн шийдэнэ

Zochin
Zochin
2022-06-01 22:20

Baahan tarhi ugaaj bgaad,daraa n asuusan bolood,turuu barij shiidverledeg argig ih heregleh bolj ...

Холбоотой мэдээ

Back to top button