Нийгмийн

Авлигын сүлжээ үүрлэсэн ЗТХЯ ба АТҮТ

Зам тээвэр, хөгжлийн яамны мэргэжилтэн “Э” нь Тээврийн хэрэгслийн бүртгэлийн “Trans.dep” системд шинэ сери задрахад азын дугааруудыг захиалагдсан болгон өөрчилж хууль бусаар зарж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлсэн талаар өчигдөр бид мэдээлсэн.

Тодруулбал, 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр дөрвөн газарт нэгжлэг хийн, сэжигтэй гурван этгээдүүдийг дайчлан баривчилжээ.

Нэгжлэг болон гэрч, холбогдох этгээдүүдийн мэдүүлэг, Зам тээвэр, хөгжлийн яамны Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үзлэгийн үр дүн зэргээр мэргэжилтэн “Э” нь шинээр тээврийн хэрэгслийн улсын дугаар задрахад азын дугааруудыг системд захиалагдсан төлөвт оруулж, иргэн “Д” болон “Б” нараар дамжуулан автомашин худалдаалдаг ченжүүдэд 10-20 сая төгрөгөөр зарж, өөрийн хамаарал бүхий хүмүүсийн банкны данс руу шилжүүлэн авч, 100 орчим сая төгрөгийн хууль бус ашиг олж мөнгө угаасан нь тогтоогдоод байгааг эх сурвалж мэдээлсэн юм.

Энэ мэт ЗТХЯ, түүний харьяа АТҮТ гээч энэ байгууллагууд авлигын сүлжээ үүрлэсэн газрууд болсныг яагаад анхааралдаа авахгүй байгаа нь гайхалтай. Зам тээврийн сайд Л.Халтар тус газрын дарга нарт хариуцлага ч тооцохгүй өдийг хүрсэн нь ямар учиртай вэ. Бид энэ удаа АТҮТ-ийн албан тушаалтнууд хахуулийн хэрэгт холбогдсон кэйсүүдийг хүргэж байна.

2021 оны наймдугаар сард Улсын гарьд Ө.Бат-Оршихоос хахууль авч азын дугаар авч өгсөн АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэл, хяналтын тасгийн дарга Ч.Болорт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгох ял оноосон байдаг. Тодруулбал, нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 18 сая төгрөгөөр торгох  шийдвэр гаргаж байв. Харин түүнд хахууль өгсөн Ө.Бат-Оршихийг нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, 13 сая төгрөгөөр торгосон. Ө.Бат-Орших нь Ч.Болорт нэг сая төгрөг өгсөн бөгөөд үүний хариуд  Ч.Болор эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан 33-33 УВС, 44-44 УВС гэсэн улсын дугаар авч өгсөн байдаг.

2021 оны зургаадугаар сард Баянхонгороос сонгогдсон УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн өөрөө байнга үгүйсгэдэг ч авлигын хэргээр шалгуулсаар нэлээд удсан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хамаарал бүхий хүнээр дамжуулан, 100 мянган ам.долларын авлига өгсөн гэх хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байв. Түүний АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд өгсөн гэх 100 мянган ам.доллар нь монгол мөнгөөр 285 сая төгрөгтэй дүйцэх юм. Тэгвэл АТГ-аас шилжиж ирсэн эл авлигын хэргийг УЕПГ-аас хянаад Эрүүгийн хуулийн 22.4-2 буюу “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.

АТГ-аас 2021 оны наймдугаар сард Авто тээврийн үндэсний төвийн Дорноговь аймаг дахь салбарын дарга Б.Хүдэрболдыг шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж шалгаж буй.

Түүний дүү нь "Чандмань Цагаан хад” компанидаа нүүрс тээврийн С зөвшөөрөл гаргуулж хахуулийн мөнгөөр хүнд оврын тээврийн хэрэгсэл худалдан авч улмаар нүүрс тээврийн бизнес эрхэлсэн байж болзошгүй хэрэгт холбогдсон билээ.

2021 оны 11-р сард Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд Авто тээврийн үндэсний төвийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн Б-г бусдаас хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн.

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дахь Авто тээврийн үндэсний төвийн харьяа дөрвөн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, албан тушаалтан Б нь тус төвийн ажилтан Х-аар дамжуулан гурван удаагийн үйлдлээр хахууль авсан, мөн У гэгчээс 27 удаагийн үйлдлээр хахууль авсан, дүүргийн салбарын удирдах албан тушаалтанд долоон удаагийн хахууль зуучилж өгсөн үйлдлүүдийг илрүүлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-01 10:52

дугаарыг улайи цайм зарж байгааштээ ш�##�гаж чадахгүй

Зочин
Зочин
2022-06-01 10:54

ХЭН гэсэн сериин азын дугаарыг шууд айхгүйгээр зарнхштээ хаха

Зочин
Зочин
2022-06-01 10:55

Гүрсоронзон ажлаа өг

Зочин
Зочин
2022-06-01 11:36

Автозамын байцаагч мэргэжилтэнгүүд бас бөөн авилгачид, Доржханд авгай гээд....

Зочин
Зочин
2022-06-01 12:51

Гүрсоронзон нь Амарбаясг�##�ангийн хүн болохоор яаж ч чадахгүй

Зочин
Зочин
2022-10-03 16:50
Reply to  Зочин

Тийм шүү

Зочин
Зочин
2022-06-03 10:23

Хайран сайхан байгууллагын нэр хүнд, МАН д боловсон хүчин �##�гаа

Холбоотой мэдээ

Back to top button