ЭДИЙН ЗАСАГ

Хөгжлийн банкны зээлийн 59.46 хувь нь чанаргүй ангилалд байна

Монгол Улсын Хѳгжлийн банк нь Гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал болон долоон газар, хоёр алба нийт 104 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг.

Нийт хѳгжлийн банкнаас олгосон зээлийн хэмжээ нь 3,195,594,052,570 тѳгрѳг бѳгѳѳд үүнээс 443,288,22,301 тѳгрѳг нь хэвийн зээл, 852,347,384,739 тѳгрѳг нь анхаарал хандуулах зээл, 1,899,958,445,529 тѳгрѳг нь чанаргүй зээл байна.

Ѳѳрѳѳр хэлбэл нийт зээлийн 13.87 хувь нь хэвийн, 26.67 хувь нь анхаарал хандуулах, үлдсэн 59.46 хувь нь чанаргүй зээлийн ангилалд байна.

Гэтэл нэгдүгээр сарын 20-ны ѳдрѳѳс тавдугаар сарын 26-ний ѳдрийн хооронд 240,027,746,715 тѳгрѳгийн зээлийн эргэн тѳлѳлт бүртгэгдсэн байна. Үүнээс хэвийн зээлдэгчид 74.2 тэрбум (30.9%), анхаарал хандуулах ангилалын зээлдэгчид нийт эргэн тѳлѳлтийн 47.65 хувь буюу 114.3 тэрбум тѳгрѳг, чанаргүй зээлдэгчид ердѳѳ нийт эргэн тѳлѳлтийн 21.4 хувь буюу 51.4 тэрбум тѳгрѳгийг тѳлсѳн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button