Нийгмийн

ТОСК-ийн нэр барьж залилан хийдэг этгээдийг шалгаж байна

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст иргэн С нь өөрийгөө “Төрийн орон сууцны корпораци”-д нөлөө бүхий ажилтныг таньдаг, тус корпорациас зарласан хөнгөлөлттэй үнээр иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулна хэмээн залилан хийдэг этгээдийг шалгаж байна.

Тэрбээр Баянзүрх дүүргийн 26-р хороо “Парк Вью” хотхонд гурван өрөө байранд оруулж өгнө гэж иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний мөнгө авч, залилсан гэх хэрэгт холбогджээ.

С гэх иргэн нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-тай огт холбоогүй бөгөөд байгууллагын нэрийг барьж, иргэдийн итгэлийг олж, удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогджээ.

Тиймээс иргэд та бүхнийг энэ мэтчилэн байгууллагын нэр ашиглан, худал амлаж буй этгээдүүдэд итгэж, мөнгө өгч хохирохоос сэрэмжлүүлж байна. Мөн “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь бүртгэл болон орон сууцтай холбоотой мэдээллийг албан ёсны цахим хуудсаараа хүргэдэг бөгөөд иргэд тус байгууллагын байранд ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд ирж уулзах, мөн 11-313898, 70113155 дугаарт хандаж, мэдээлэл авах, өгөх боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button