Нийгмийн

Ярих биш харуулж байж хэрэглэгчид та бүхэнд итгэнэ, хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ээ

Эмээлтийн бодис хольсон, өмхий махны асуудал сөхөгдсөнөөр энэ асуудал яг одоо анхаарлын төвд байна. Албаныхан Эмээлтийн махны чиглэлийн аж ахуй нэгжүүдэд эрчимтэй шалгалт хийж, 20 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоогоод байна.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн иргэд мах, хиам, хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдаж авах нь эрс багасч, айдастай байгаа юм. Үүний хор уршиг нь мэдээж дотоодын үйлдвэрлэгчдэд хүндээр тусч буй.

Тийм ч учраас өнгөрсөн баасан гарагт Монголын Махны холбооноос мэдээлэл хийж, иргэдийг бүтээгдэхүүнд нь эргэлзэхгүй байхыг хүссэн.

Тухайлбал “Мах маркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Болор "Бид өглөө болгон түүхий эдээс эхлээд, эцсийн бүтээгдэхүүн хүртэл дээж авч, шинжилгээнд оруулдаг. Ингэж эрүүл, эргэлзээгүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлдэг. Зөвхөн дотоодод биш гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн учир бүтээгдэхүүнээ экспортолдог. Жил бүр гаднаас экспертүүд ирж шалгаж, гэрчилгээний эрхийг сунгадаг. Тиймээс иргэд та бүхэн хиам, махан бүтээгдэхүүнийг идэж болохгүй гэж битгий туйлшраач ээ. Үндэсний үйлдвэрлэлдээ итгэлтэй байгаарай” хэмээсэн юм.

Гэвч хэн нэгний "итгэж болно" гэх үг ард иргэд, хэрэглэгчдэд үнэмшилтэй санагдахаа больж, үнэндээ итгэл алдарчээ. Чихээр сонсож уярч суух биш одоо хэрэглэгчдэд нүдээр хараад итгэх боломжийг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид аж ахуй нэгжүүд харуулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн процесс, ямар мах ашигладаг, юутай хольж хиам болгож үйлдвэрлэдэг, лаазалсан бүтээгдэхүүндээ юу хольдог гэх мэт бүхий л мэдээллээ хэвлэлийнхэнд нээлттэй болгох хэрэгтэй байна. Ингэж байж иргэд, хэрэглэгчид та бүхний хооронд итгэлцэл үүсэх нөхцөл байдал үүсээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-06 15:05

тэг

Зочин
Зочин
2022-06-06 16:02

Цагаан идээгээ л идий дөөөө????????????

Зочин
Зочин
2022-06-06 16:02

Za ern ard tvmen ene heden chenj vne huurugddug nowshnuudiig ajilgvi boltol n mah bitgii aw hiam bvv id ! Ern hereggvi hog l bgamdaa ! hudlaa vzel sutalaas hetrehgvi hvn mah idehgvi amidrna ! Bvvr urt udaan ervvl saruul amidrna !!! Ervvl mendee bodoh tsag bolson ! Mongol uildwerlegchid hagas n gaigvi busad n bvvr hog !!!

Зочин
Зочин
2022-06-06 16:03

Одооо зүгээр м�##�чны хотноосоо махаа авч, цагаан идээгээ идээ л байж байхаас өөр сайхан юм �##�га

Зочин
Зочин
2022-06-06 16:03

Тийм шүү. Өмнө нь бол хортой хоргүйг нь ч мэдэхгүй хичнээн их идэв. Одооо бол жаахан урт наслахаа бодсон дээрээ

Зочин
Зочин
2022-06-06 16:07

Хэт их туйлшрах ч юу байхав үнэхээр сэтгэлд хоногшсон нотолгоотой баримт байхад яа�##�тай ч билээ

Зочин
Зочин
2022-06-06 16:07

Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг ч нь л энэ байхдааа хөөрхий

Зочин
Зочин
2022-06-06 16:16

Сан�##�: Нэгдүгээрт мах бэлтгэх үйлдвэрлэлийг зөвхөн монгол эзэнтэй үндэсний үйлдвэрүүдэд өгөх . Гадаадын аж ахуйн нэгжид хүнсний үйлдвэрлэл явуулахыг хуулиар хориглох. Хоёрдугаарт: Хүнсний аюулгүй байд�##�тай холбоотой �##�иваа зөрчилийн асууд�##�д маш хатуу шийтгэл оноодог байх. Хян�##�т ш�##�г�##�тыг гэнтийн аргаар тогтмол явуулдаг байх . Хүнс бэлтгэдэг үйлдвэрүүдийг хариуцсан хөндлөнгийн хянагч нарыг төрөөс ц�##�инжуулж ажиллуулах.

зочин
зочин
2022-06-06 17:04

Цагаан идээ ч гэж дээ зүгээр л гурил болсон шүүдээ түүнийг авах хэрэггүйэээ мөнгөний гарз

Холбоотой мэдээ

Back to top button